“Miss Mongolia-2013″ тэмцээний шилдэг оролцогч Б.Оюундарь
Монголын мянга мянган охид бүсгүйчүүдээс шилдгийн шилдгийг нь тодруулан алдаршуулдаг “Miss Mongolia” тэмцээн ирэх 09-р сарын 13-нд энэ оны тэргүүн миссээ тодруулах билээ. Энэ удаагийн тэмцээний сүүлийн шатанд шилдэг 23 оролцогч бүсгүй шалгарсан бөгөөд манай сайт нь тус тэмцээний албан ёсны онлайн түгээгчээр ажиллаж байгаа юм.
Ийнхүү тус тэмцээний шилдэг оролцогчдыг эрхэм уншигчиддаа алдаршуулан танилцуулахаар тэдгээрийн фото зураг, товч танилцуулгыг хүргэж байгаа билээ. Өнөөдрийн дугаартаа хувийн дугаар 15 Бат-Очирын Оюундарийн мэдээллийг хүргэж байна.
Бат-Очирын Оюундарь одоо 19 настай. Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн. 2009 онд Монгол Туркын хамтарсан дунд сургууль төгссөн. Дунд сургуульд суралцаж байх хугацаандаа: Улсын гар зургийн уралдааны Алтан медаль мөн Хүүхдийн ордны Авьяас мөнгөн медалиар шагнуулж байсан.
2013 онд Монгол Улсын Их Сургуулийг Англи хэл орон судлалын мэргэжлээр төгссөн. Англи Турк хэлээр чөлөөтэй ярьдаг.
2009 онд Үнсгэлжин наадмаас тусгай байрын шагнал
2009 онд Miss Global Beauty Queen тэмцээнд топ 15 гоо бүсгүйн нэг
2010 онд Miss Manzhouli тэмцээнээс топ 10 бүсгүйн нэг
2011 онд My Lumix реалити шоуны Тэргүүн байр
2012 онд Face of Mongolia тэмцээнээс Олны таашаалт Мисс
2013 онд Mod`Art тэмцээнээс Шилдэг моделиор шалгарч New York-д болох Fashion week-д оролцох эрхээр шагнуулж байсан.
2009-2013 оны хооронд Монгол Модель агентлагтай гэрээтэй ажилласан. Гэрээний хугацаанд Орос, Герман, Щейвцар, Хон Конг, Хятад зэрэг хотуудад загварын наадмуудад амжилттай оролцсон.
URL: