Монголчуудыг Сиритэй хил залгаа муж, хот, тосгоноор явахгүй байхыг анхаарууллаа

Бүгд найрамдах Турк улсад оршин суугаа болон тус улсаар дамжин зорчиж буй Монгол Улсын иргэдэд хандан Анкара дахь Монголын Элчин сайдын яамнаас анхааруулга гаргалаа.
Уг анхааруулгад “Сирийн нийслэл Дамаск хотын орчим 2013 оны 8 дугаар сарын 21-нд химийн зэвсэг хэрэглэж, олон зуун хүн амь үрэгдсэнтэй холбогдуулан АНУ тэргүүтэй олон улсын хүчин Сирийн одоогийн Засгийн газрын эсрэг ойрын үед цохилт өгөхөөр бэлтгэж байна.
Иймд байдал тогтворжих хүртэл өнөөдрөөс эхэлж Сири болон түүний хөрш зэргэлдээ Ливан, Йордан, Ирак, Израйль, Палестин зэрэг улс оронд онцын шаардлагагүй бол зорчихгүй байхыг сануулж байна. Мөн Сиритэй хил залгаа Түркийн муж, хот,тосгоноор явахгүй байхыг анхааруулъя” гэжээ.

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих