Д.Сугар хэдий болтол хамгаалагдах бэ?
Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар ТӨХ-ны дарга байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан, бусдаас ихээхэн хэмжээний хээл хахуулъ авсан байж болзошгүй хэл амхагас жил үргэлжилж байна.
Гэвч Д.Сугар үндсэн хуулийн цэцийн гишүүний халдашгүй эрхээр хамгаалуулсаар өнөөдрийг хүрсэн.
Тэрээр МИАТ, Эрдэнэт, хамгийн сүүлд Жаст-ын Ш.Батхүүгийн хэрэгт нэлээд гүнзгий хутгалдаад байгаа билээ.
Жаст групп, Эрдэнэт үйлдвэрийг барьцаалан ӨАБНУ-ын Стандарт банкнаас зээлсэн 103 сая ам. долларын баримтан дээр Д.Сугарын болон Ч.Ганзориг захирлын гарын үсэг байсан гэх баримт ч бий.
Энэ бүхнийг Д.Сугар үгүйсгэж, худлаа хэл ам, ямар нэг явуулга мэтээр тайлбарлаж суусан санагдана.
Гэхдээ үнэн худлыг Д.Сугар өөрөө шүүх биш хуулийн байгууллага шүүж тогтоох учиртай.
Ийм байтал Д.Сугар өнөөдрийг хүртэл Үндсэн хуулийн цэцийн гишүүн гэх нэрийн дор хамгаалагдсаар байгаа юм.
Үнэхээр л гэмгүй, буруугүй бол албан тушаал, зэрэг дэвээсээ татгалзаад шалгуулчих иргэний зоригтой баймаар.
Тэгэхээр энэ бүхний цаана та бидний мэдэхгүй нууц байсаар байгаа юм бус уу?
Ж.Булган
http://medeelne.mn/2qq
URL: