Монгол дахь 20-р зууны эцэг луйвар
Сэргээн босголтын банкыг эргүүлэн өгч сэргээх ажлыг УИХ-д үүрэгдэв. Хэнд үүрэгдэв. СББ-ыг идсэн чононуудад хонь хадгалуулж байгаа нь тэрээ. Харин өш хонзонгоо авах таатай мөч ирэв. СББ-ыг хувийн банкинд нийлүүлсэн 3 сард тэд дундаас нь ихээхэн ашиг олсон ч нууц бишээ. СББ-ыг сэргээх нэрийдлээр унтраах ажил хийж эхлэв. СББ-ыг Төрийн өмчийн хорооны мэдэлд шилжүүлэв. Зүй нь банкыг бол Монгол банкинд хариуцуулах учиртай.
ТӨХ-ны дарга З.Энхболд бол туршлагатай луйварчин. Луйварчид төрийн банкнаас СББ-д бондоор хүүтэй зээл өгч, Голомтод хүүгүй зээл өгч байв. Хувийн банкинд тэтгэлэг өгөхийн тулд СББ-ыг харилцагчдаас нь салгаж эхлэв. Энэ бол загасыг уснаас нь гаргаж эрэг дээр шидэхтэй яг ижил.
УИХ-ын дарга Р.Гончигдорж төрийн банк дампууруулах операцын нууц ноёнтон нь. Тэгэхээр Сэргээн босголтын банкыг сэргээх УИХ-ын шийдвэр гэгч зүгээр өнгөлөн далдлалт. 1998 оны 5 дугаар сард СББ-ыг луйварчдаас салгаж аваад дахин луйварчдын гарт өгч 1999 оны 12 дугаар сарын 20-нд Монгол банкны захирал Үнэнбатад голоо таслуулав.
ХХ зууны хамгийн том луйврыг хамгийн товчхон өгүүлэхэд ийм байна.
Үргэлжлэл бий…
Монгол дахь авлигын үнэн түүх номноос…
http://www.aravt.mn/content/7033/.htm
URL: