МУГЖ Д.Батсүх өчигдөр орой таалал төгслөө
Монгол Улсын гавьяат жүжигчин, алиалагч Д.Батсүх гэхээр бүх хүний нүүрэнд инээмсэглэл тодордог. Инээд бол аз жаргалын хэлтэрхий. Энэ хэлтэрхийг баян ядуу, хөгшин залуу хэнд ч ялгаагүй өгөөмрөөр цацаж түгээж байдаг “алиалагч” бол Д.Батсүх. Тэрээр өчигдөр буюу 4-р сарын 28-ны өдрийн оройн 23 цагийн үед таалал төгслөө. Монголын ард түмэн болон хошин урлагт хайртай хүмүүсийн өмнөөс түүний гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье.
URL: