С.Дэмбэрэлийг шалгуулахаар үндсэн хуулийн цэцэд өгчээ
УИХ-ын гишүүн, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга С.Дэмбэрэлийг Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат Үндсэн хуулийн Цэцэд өгчээ.
Учир нь УИХ-ын гишүүн хуулиараа давхар албан тушаал хашиж болохгүй хэмээн заасан байдаг.
С.Дэмбэрэл үүнийг ноцтойгоор зөрчиж, одоог хүртэл Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимыг толгойлсоор байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй асуудал хэмээн тэрбээр үзсэн байна.
А.Мөнхбат хэд хоногийн өмнө С.Дэмбэрэл гишүүнд Үндсэн хуулийн Цэцэд хандахаа твиттерээр дамжуулан илэрхийлж байжээ.
Өмнө нь УИХ-ын гишүүн С.Ганбаатар мөн энэхүү шалтгаанаар Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгчийн албанаасаа бууж байсан юм.
Харин УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл сонгуульт ажилд өөрийг нь хугацаатайгаа томилсон учир гишүүдийнхээ итгэлийг алдахыг хүсэхгүй гэдгээ мэдэгдээд байгаа билээ.
URL: