Герман улс НАТО, НҮБ-ын шийдвэрийг харна

e04f1293c846a13b527c3a1cf3f2131c_LМОСКВА. /Оросын дуу хоолой/. НАТО эсвэл НҮБ зөвшөөрсөн тохиолдолд Сирид явуулах цэргийн ажиллагаанд оролцоно гэж Германы Канцлер Ангела Меркель мэдэгдлээ.

Удахгүй болох гэж буй “Их-20″-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, Хятадын дарга Си Зиньпин нартай уулзаж, Сирийн мөргөлдөөнийг шийдвэрлэх нийтлэг байр суурийг олохоор  төлөвлөж байна гэж тэрбээр Германы засгийн газрын тэргүүний албан тушаалын төлөө өрсөлдөөнд өөрийн гол өрсөлдөгч Пеер Штайнбюрктай телевизийн мэтгэлцээнд оролцохдоо хэлсэн байна.

Г.Доржханд

montsame


URL:

Сэтгэгдэл бичих