Ажил хийхээс залхуу хүрээд байна уу
Бие нозоороод ажил хийхээс нэг л залхуу хүрээд байвал яах вэ ?
-Ажлаа төлөвлө : Хийх ёстой ажлаа сар, долоо хоног, өдөр тутмаар нь төлөвлөж дэс дараалалд оруул. Гэхдээ хийж барахгүй олон ажил оруулах хэрэггүй.
-Завсарлага авч бай : Цаг наргүй ажиллах хэрэггүй. Үе үе 10-20 минутын завсарлага авч амар. Эсвэл хүнд ажлаа түр хойш тавиад арай хөнгөнийг нь амжуул.
-Хүнд ажлаа хойш нь бүү тавь : Хүнд ажлыг хамгийн ажиллах эрч хүчтэй үедээ хийхээр зохион байгуулалт хий. Өглөөгүүр хамгийн тохиромжтой байдаг.
-Дэмий зүйлд бүү сатаар : Ажлын садаа бологч утасны дуудлага, мессэж, майл, фэйсбуук зэргээс шийдвэртэй сал. Зарим нэг хүнд чангахан гэгч нь “ажилд бүү саад хий” гэж хэл.
-Хувийн зохион байгуулалтаа сайжруул : Таны ажиллах хүсэл, ажиллах чадвар тань зөвхөн таны хүсэл зоригоос хамаарна. Тийм учраас эрч хүчээ хөгжүүлж зохион байгуулалтаа дээшлүүл. Мөн ажиллах нөхцөл орчноо сайжруул.
URL: