Оюутнууд тангараг өргөлөө

Монголын оюутны холбооноос санаачлан гурав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй “Оюутны тангаргийн баяр” өнөөдөр боллоо. Тангараг өргөх ёслолд нийт 94 их, дээд сургуулийн 3000 гаруй оюутан оролцож тангараг өргөсөн юм.
Оюутан хүн эх орныхоо өмнө үүрэг хүлээсэн гэдгээ ухамсарлах ёстой. Мөн зөв хүн болж төлөвших хэрэгтэй гэдгийг оюутнуудад ухамсарлуулах, тодорхой мэдээлэл өгч байгаагаараа оюутны тангараг өргөх ёслолын гол утга учир оршиж байна.
“Оюутны тангаргийн баяр”-т МОХ-ны ерөнхийлөгч Х.Батсайхан, БШУС Л.Гантөмөр зэрэг албаныхан оролцлоо. 2013-2014 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн нийт 99 их, дээд сургуульд 175 мянга 591 оюутан суралцах аж.
Б.Оргил
Эх сурвалж: “new.mn

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих