Монголын оюуны спортын тамирчид медалийн тоогоор тэргүүллээ

Монголын оюуны спортын тамирчид медалийн тоогоор тэргүүллээ

Монголын оюун ухааны академийн тамирчид ой тогтоолт, цээж бодолтын олон улсын нээлттэй тэмцээнд амжилттай оролцож, медалийнхаа тоогоор тэргүүлсэн сайхан мэдээ байна.

Өнгөрсөн сарын 30, 31-нд Туркийн Анкара хотноо болсон “MEMORIAD-2013” тэмцээнд манай тамирчид 12 медаль авсан байна.

Тус тэмцээнд нийт 121 тамирчин оюуны спортын 10 төрлөөр, 30 медалийн төлөө өрсөлдсөнөөс ийнхүү манай баг, тамирчид тэргүүлжээ.

Тэмцээний төрөл болон оролцсон тамирчдаас дурдвал,

Харааны ой тогтоолтын төрөлд нийт 80 тамирчин өрсөлдсөнөөс:

I байр Ц.Бат-Эрдэнэ
II байр Г.Тэмүүлэн
III байр Б.Намуунтуул нар шалгарч алт, мөнгө, хүрэл медаль,

Хоёртын тоолол төрөлд нийт 93 тамирчин өрсөлдсөнөөс:

I байр : Б.Намуунтуул 3105 цифр
II байр : Ц.Бат-Эрдэнэ 2790 цифр
III байр : Г.Тэмүүлэн 2177 цифр тус тус цээжилж алдалгүй санаж, алт, мөнгө, хүрэл медаль,

Ой тогтоолтын хамгийн хэцүү төрөл болох 30 минутын “Тооны марафон” төрөлд:

I байр: Б.Намуунтуул 1200 цифр
II байр: Ц.Бат-Эрдэнэ 940 цифр
III байр: Г.Тэмүүлэн 650 цифр тогтоож алт, мөнгө хүрэл медалийг хүртсэн байна.

Хөзөр цээжлэх төрөлд Б.Намуунтуул 65 секундэд 52 хөзрийг цээжлэн алдалгүй нэрлэсэн эхний оролдлогоор алтан медаль хүртжээ.

Нэр, зүс царай цээжлэх төрөлд Б.Намуунтуул мөнгөн медаль, Ц. Бат-Эрдэнэ IV байрт, Х.Хатанбаатар V байр, Г.Тэмүүлэн VIII байрт тус тус шалгарлаа. Энэ төрөлд тамирчид маань англи нэр цээжилж өрсөлдсөн бөгөөд буцаж санахдаа нэг л үсэг алдвал тухайн нэр дээр оноо авдаггүй дүрэмтэй юм байна.

Монголын оюун ухааны академийн тамирчид өнөөдөр эх орондоо ирэх юм.


URL:

Сэтгэгдэл бичих