О.Магнай: Таксины үнийг нэмэхгүй, ард түмнээс уучлал хүсч байна

527-1378095939untitledШӨХТГ-ын дарга О.Магнай таксины км тутмын үнэ 1000 төгрөг болж нэмэгдэнэ гэж мэдэгдсэн билээ. Тэгвэл тэрбээр дөнгөж сая хэвлэлийн бага хурал хийж, ард иргэдээсээ уучлалт гуйлаа.
Тэрбээр “Ард иргэдийн орлого өнөөдөр тийм ч өндөр биш байна. Түрүүчийн удаа таксины үнэ нэмэгдэнэ гэж яаран мэдэгдэл хийсэндээ албан ёсоор уучлалт гуйж байна. Ирэх сард такси үйлчилгээний компаниуд тавьсан шаардлагыг биелүүлж, үйлчилгээгээ сайжруулах ч үнэ нь ямар нэг хэмжээгээр нэмэгдэхгүй” гэсэн юм.
   ШӨХТГ-аас таксины үнийг нэмнэ гэж мэдээлэл хийсэн нь иргэдийг бухимдуулаад байсан юм. Хэдийгээр сарын дараагаас нэмэгдэнэ гэсэн ч өнөөдөр зарим такси нэг км-т 1000 төгргөөр үйлчилж эхэлсэн байна.

URL:

Сэтгэгдэл бичих