Том оврын автобусны чиглэлд өөрчлөлт орлоо
Зам засварын ажилтай уялдуулан маргааш буюу хагас сайны өдрөөс эхлэн ирэх тавдугаар сарын 20 ныг хүртэл зар Бага тойруугын замыг хэсэгчлэн хаахаар болжээ. Иймээс том оврын автобусны чиглэлд өөрчлөлт орж байна.
Эхний ээлжид МУИС-ийн баруун уулзвараас ШУТИС-ийн хойд замын уулзварын зам засварын ажилтай холбогдуулан дараах автобуснуудын чиглэлд өөрчлөлт орлоо.
М:5 “Баянхошуу – МУБИС – “Тэнгис” кинотеатр”, М:8 “Яармаг – МУБИС – Ард”, М:11 “Нисэх-МУБИС – Ард” гэсэн чиглэлийн автобусууд МУБИС – ийн буудлаас “Туушин” компанийн зүүн талын уулзвараар зүүн гар тийш эргэн Амарын гудамжинд орж, Сүхбаатарын талбайн зүүн талаар явж МУИС-ийн уулзвар хүрэн үндсэн чиглэлүүдээр явна.
М:6 “Өнөр хороолол – Хүнсний 1-100 айл – Халдвартын эмнэлэг”,М:10 “III, IV хороолол – МУИС-Сансар”, М:15 “Баруун салаа – “Тэнгис” кинотеатр-ХМ К-Зайсан”, М:21 “III, IV хороолол – “Тэнгис” кинотеатр-МУБИС-Халдвартын эмнэлэг”, М:26 “Их наран-”Тэнгис” кино-театр – МУБИС” , М:35 “Мах импекс-”Тэнгис” кинотеатр-Сансар-Улаанхуаран” чиглэлийн автобус баруунаас ирэхдээ МУИС-ийн баруун уулзвараар хойш эргэн Их сургуулийн гудамжинд орж, Бага тойруугийн замаар, зүүн чиглэлээс ирэхдээ ШУТИС-ийн хойд уулзвараар Бага тойруугийн замаар явж тус тусын чиглэлээр явна.
М:44 “III, IV хороолол -”Чингис” зочид буудал – Халдвартын эмнэлэг”,М:51 “Бэлх – М дэлгүүр – Мишээл экспо”,ХО: “Шаргаморьт – МУБИС-Халдвартын эмнэлэг” чиглэлийн автобус хойд, зүүн хоёр чиглэлдээ IV дэлгүүрийн уулзвараас ШУТИС-ийн хойд уулзвар хооронд Бага тойруугийн замаар явж үндсэн чиглэлээр явна.
Хо: “Налайх -Улаанбаатар – Вокзал”чиглэлийн автобус баруун, зүүн хоёр чиглэлдээ Энхтайваны өргөн чөлөөгөөр явна.
Дараагийн ээлжилд Тавдугаар сарын 6-наас 9 хүртэл ШУТИС-ийн уулзвараас Байгалийн түүхийн музейн уулзварын зам засварын үеэр дараах автобуснуудын чиглэлд өөрчлөлт орохоор боллоо.
М:5 “Баянхошуу-МУБИС-”Тэнгис” кинотеатр”,М:8 “Яармаг-МУБИС-Ард”,М:11 “Нисэх-МУБИС-Ард” гэсэн чиглэлийн автобус МУБИС буудл аас ШУТИС-ийн уулзвар хүрч Бага тойруугийн замаар СУИС-ийн уулзвар орж Сүхбаатарын гудамжаар Байгалийн түүхийн музейн уулзвар хүрэн үндсэн чиглэлүүдээр тус тус явах юм байна.
Мөн М:6 “Өнөр хороолол-Хүнс-ний 1-100 айл-Халдвартын эмнэлэг”, М:10 “III, IV хороолол-МУИС-Сансар”, М:15 “Баруун салаа-”Тэнгис” кинотеатр-ХМ К-Зайсан”, М:21 “III, IV хороолол-”Тэнгис” кинотеатр»МУБИС-Халдвартын эмнэлэг”,М:26 “Их наран-”Тэнгис” кино-театр-МУБИС”, М:35 “Мах импекс-”Тэнгис” кинотеатр-Сансар-Улаанхуаран” чиглэлийн автобус баруунаас ирэхдээ Байгалийн түүхийн музейн уулзвараар хойш эргэн Сүхбаатарын гудамжинд орж, Бага тойруугийн замаар, зүүн чиглэлээс ирэхдээ ШУТИС-ын хойд уулзвараар Бага тойруугийн замаар явж тус тусын чиглэлээр явах юм байна.
Харин тавдугаар сарын 6-наас 20 хүртэл Бага тойруугийн замын “Зоос” гоёлын уулзвараас СУИС-ийн зүүн уулзвар хоорондахь замын өргөтгөл шинэчлэлтийн ажил хийхтэй холбогдуулан дараах автобуснуудын чиглэлд өөрчлөлт орно.
М:3 “Бэлх-Долоон буудал-ТЭЦ III”, М:6 “Өнөр хороолол-Хүнсний 1-100 айл-Халдвартын эмнэлэг”, М:7 “XI хороолол-”Цэцэг” төв-Зайсан”, М:16 “Хайлааст-1\/ дэлгүүр-МУБИС-Хүнсний 1″, М:18 “Чингэлтэй-Хүнсний I-МУБИС- IV дэлгүүр”, М:33 “Дэнжийн 1000-Хүнсний 1-Зайсан” чиглэлийн автобус СУИС-ийн уулзвараас Сүхбаатарын гудамжаар Байгалийн түүхийн музейн уулзвар хүрч, Самбуугийн гудамжинд орон “Зоос” гоёлын уулзвар хүрч тус тусын чиглэлээр явах юм байна.хотын төвийн дүүрэгт орох бага тойруугийн зам засварын ажлаас шалтгаалж том оврын автобусны зарим чиглэлд өөрчлөлт орууллаа.
URL: