”Эдийн засгийн салаа зам”-ыг хайлаа
Манай улсын эдийн засагт хөрөнгө оруулалтын хэмжээ огцом буурсан, валютын ханш чангарсан, нүүрсний үнэ шалдаа буучихаад хэзээ сэргэх нь тодорхойгүй байгаа тухай хэвлэлүүд хөндөж, учир мэдэх нэг нь үгээн хэлсээр удаж байна. Тэгвэл залуу мэргэжилтнүүд өнгөрсөн баасан “Эдийн засгийн салаа зам” сэдвийн хүрээнд санал бодлоо солилцов. Тус хэлэлцүүлэгт эдийн засагч Д.Жаргалсайхан, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш Ч.Хашчулуун, “Мандал женерал даатгал” компанийн ерөнхийлөгч Ө.Ганзориг нар урилгаар оролцсон юм. Эдийн засагчдын үзэж буйгаар хөрөнгө оруулалтын орчин эрс муудсан нь жирийн иргэний буруу хандлага, ойлголтоос хамаатай. Түүнээс гадна өнөөгийн энэ нөхцөл байдалд манай улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд голлох үүрэг гүйцэтгэсэн тухай онцолсон нь өөр хандлага байлаа. Гаднын хөрөнгө оруулагчид манай улсын хэвлэлүүдэд гарсан мэдээ нэг бүрийг алгамсалгүй уншихыг хичээж, уншигчдын сэтгэгдлүүдийг анхааралтай ажиглаж байдаг ажээ. Үнэндээ яг энэ хэмжүүрээр иргэд олон нийтийн хандлагыг мэдэрдэг бол тун ойлгомжгүй байдал бүчин авах нь угаас тодорхой. Тэгээд ч өнөө цагийн хэвлэл мэдээллийн замбараагүй байдлыг “уншигчдын сэтгэгдэл” гэдэг аймшгийн бичвэрүүдээс харж болно. Өөр олон мэдээллээс хангалттай мэдэрч болно. Тиймдээ л Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат зэрэг цөөн эдийн засагч нэн түрүүнд дотооддоо байр сууриа нэгтгэх учиртай хэмээн “яншаад” байж л дээ. Харин эдийн засагч Д.Жаргалсайханы хэлж буйгаар уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний үнэ дунджаар 10 жилийн давтамжтай өсч буурч байдаг тул тэр мөчлөг нь тохиожээ. Өөрөөр хэлбэл, гэнэт учирсан бэрхшээл огт биш аж. Тийм учраас уул уурхайгаас тодорхой хэмжээнд хараат эдийн засагтай болчихсон монголчууд мөчлөг дагаж савалсан биш сөрсөн бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Тухайлбал, монголчууд Олон улсын хөдөлмөрийн хувиарт орох боломж байгаа. Тухайлбал хойд, урд хоёр том хөршийг холбосон төмөр зам тавих хэрэгтэй” гэсэн саналаа хэлсэн. Түүний энэ санал мэдээж, залуу мэргэжилтнүүдэд таалагдсан. Учир нь манай хойд хөршийн хувьд нүүрсний томоохон экспортлогч орон. Харин урд хөрш бол асар том зах зээл билээ. Тиймээс энэ хоёр том гүрний эрэлт нийлүүлэлтийг зохицуулах төмөр замыг манай улс барьж чадвал…
URL: