Ж.Наранбаатар Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга боллоо

АТГ-ын Тамгын хэлтсийн дарга, комиссар Ж.Наранбаатар Төрийн тусгай хамгаалалтын газрын даргаар томилогдлоо.

Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд зааснаар тус газрын даргыг Ерөнхий сайдад танилцуулснаар Тагнуулын Ерөнхий газрын дарга томилдог юм. Ж.Наранбаатар Цагдаагийн академийг эрх зүйч, ОХУ-ын Академид тусгай албаны чиглэлээр тус тус суралцжээ.

Тэрээр 1990- 1992 онд Хилийн цэргийн 0132 дугаар ангид байлдагч, 1994 онд Улсын аюулгүй байдлыг хангах газарт хамгаалалтын ажилтан, ээлжийн даргын туслахаас эхлэн хэлтсийн дарга болтлоо дэвшин ажилласан юм.

Мөн ТЕГ-ын Дорнод аймаг дахь газрын дарга, ҮАБЗ-ийн ажлын албанд референтээр ажиллаж байгаад АТГ-ын Тамгын газрын даргын албанд томилогдон ажиллаж байв.

Д.Болор /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих