Оффисын ажилтнуудын тоог арван хувиар бууруулжээ

Нүүрсний зах зээлийн байдал хүнд байгаа хэдий ч “Эрдэнэс Тавантолгой” ХК үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Тус компани энэ оны төлөвлөгөөний дагуу нүүрс олборлолтоо гүйцэтгэж, Цанхийн зүүн уурхайг дөрвөн ээлжийн горимд шилжүүлж, Цанхийн баруун уурхайг эхлүүлсэнтэй холбоотойгоор оны эхнээс уурхай дээрх ажилчдын тоог 92-оор нэмэгдүүлэн ажиллаж байгаа бөгөөд цаашид олборлолт нэмэгдэхийн хэрээр хүчин чадлаа нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй аж. Харин удирдлагын болон бусад зардлыг хэмнэх талаар шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа.  Тус компанийн зохион байгуулалт, бүтцийг шинэчлэн батлуулж удирдах албан тушаалтны тоог цөөрүүлэн бүтцийг оновчтой болгох арга хэмжээ авч байна. Энэ ажлын хүрээнд дэд захирлын тоог нэгээр, компанийн төв оффисын ажилтнуудын тоог арван хувиар цөөрүүлсний үр дүнд цалингийн зардлыг найман хувиар бууруулжээ.


URL:

Сэтгэгдэл бичих