Х.Баттулга, Ц.Нямдорж сайд нар нохой гахайдаа тулжээ
Өнгөрсон лхагва гаригт болсон Засгийн газрын ээлжит хуралдаан дээр Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хоёр хэлэлцэж байгаа асуудлаас болж ам зөрөлдөн гахай нохойгоороо дуудалцан барилцаж авах шахсан гэнэ. Ямар асуудлаас болж муудалцсаныг эх сурвалжаас лавлахад Х.Баттулга сайд нүүрсний замыг хаах шийдвэр гаргаснаа хамгаалж, нүүрс тээвэрлэж байгаа компаниуд замаа барих ёстой тэгэхгүй бол байгаль орчин сүйдэж, тэнд оршин суугаа иргэдийн эрүүл мэндэд муугаар нөлөөлж байна хэмээн хатуу зогссоноос С.Батболдын кабинетын хоёр өөр намын төлөөлөл болсон сайд нар үзэж таржээ.
Я.Мөнгөн
URL: