Мусульманы ах дүү холбооны дээд удирдах хүн байсан Бадиений зүрхний өвчин хөдлөв

5a718a989798cb1dgreatЕгипетийн албаны талын “Аль Ахрам сонин”-ны сайт 8-р сарын 31-нд аюулгүйн салбарын мэдээнээс иш татаж тэмдэглэхдээ, шоронд хоригдож байгаа Мусульманы ахан дүүс холбооны дээд удирдах хүн байсан Мохаммед Бадиений зүрхэн өвчин хөдөлсөн гэжээ.

Египетийн дотоод хэргийн яам мөн өдрийн мэдэгдэлд Бадиегийг нас барсан гэдэг яриаг үгүйсгэсэн байна. “Аль Ахрам сонин”-ны сайтын аюулгүйн салбарын мэдээнээс иш татсан мэдээнд, эрх баригчид Бадиегийн хэвтсэн Тора шороны эмнэлэгт эмч томилон эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд Бадиегийн биеийн байдал тогтвортой байна гэжээ.

Египетийн прокурорын газар 7-р сарын эцсээр Бадие зэрэг Мусульманы ахан дүүс холбооны дээд албаны хүмүүсийг баривчилсан бөгөөд эрүүгийн шүүхээр шүүхийг шаардсан юм.

\Р\

china radio


URL:

Сэтгэгдэл бичих