“МИАТ”-ийн экс удирдлагуудыг маргааш шүүнэ

“Дайны эрсдэлийн сан” гэгчийг бий болгож, ихээхэн хэмжээний мөнгө угаасан “МИАТ”-ийн экс удирдлагуудын гомдлыг маргааш Нийслэлийн шүүхэд хэлэлцэнэ.

Тэдэнд холбогдох хэргийг өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимд хэлэлцэх байсан ч шүүхэд хэрэгтэй материал болон бусад зүйлсийг хангаагүй хэмээн долоо хоногоор хойшлуулсан юм.

Үүнээс гадна шүүгдэгч нарыг хуралд оролцуулах санал тавьсан. Тэд анхан шатны шүүхээс МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгт 14 жил нэг cap, Б.Бат-Эрдэнэд 12 жил нэг cap, Ц.Орхонд 11 жил, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнд 13 жил нэг cap, Ч.Хоролсүрэнгийн дүү Ч.Суурьтогтоход 10 жил нэг cap, Г.Саранчимэгт 11 жил нэг сарын хорих ял тус тус оноосон билээ.

Г.Мянган


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих