Нийтийн зорчигч тээврийг тодорхойгүй хугацаагаар зогсоолоо
Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын албанаас цаг агаарын онцгой үзэгдлийн улмаас хот хоорондын нийтийн зорчигч тээврийг өнөөдөр
өглөөнөөс тодорхойгүй хугацаагаар зогсоолоо.
Үүнд: Өвөрхангай, Баянхонгор, Архангай, Өмнөговь аймгийн төв, Ханбогд сум, Цогц цэций, Тавантолгой, Дундговь аймгийн төв, Гурвансайхан, Дорнод чиглэлүүдэд нийтийн тээврийг зогсоосон байна. Дархан, Эрдэнэт шуургатай байгаа гэнэ. Энэ чиглэлийн зорчигч тээврийн хэрэгслийг зогсоох эсэх нь одоогоор шийдэгдээгүй байгаа аж.
Н.Цэндээ
URL: