“Сандэй плаза” худалдааны төвийн 7 давхарын цайны газарт гал гарлаа

Өчигдөр орой 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сандэй Плаза” худалдааны төвд гал гарлаа. Тодруулбал 7-н давхарт байрлах хоёр цайны газар шатаж, НОБГ-ын гал унтраах анги шуурхай арга хэмжээ авснаар галыг цаг алдалгүй унтраалаа.

Саяхан нарантуул захад гарсан галын хэрэг намжаагүй байхад дахин ийм хэрэг болсон нь Сандэй худалдааны төвийн түрээслэгчдийг  сандралд орууллаа. Гал гарсан сургаар ирсэн түрээслэгчид, шөнийн 02 цаг хүртэл бужигналдаж, өөрсдийн эд хөрөнгө, бараагаа галд өртөөгүй эсэхийг тодоруулахаар ирээд байсан. Тэд галынхан болоод цагдаагийнхан хамгаалалтаа буулгах хүртэл хүлээсэн байна.  Sunday худалдааны төвд нийтдээ 800 гаруй түрээслэгчид ажилладаг гэлээ. НОБЕГ-аас хүний амь нас эрсдээгүй, цайны газраас өөр бусад лангуу, эд бараа галд өртөөгүй гэдгийг мэдэгдээд байгаа. Одоогоор гал юунаас болж гарсан шалтгаан нөхцлийг тогтоохоор холбогдох албаныхан ажиллаж байна. Галын шалтгааныг ажлын 14 хоногийн дотор тогтооно гэдгийг хэллээ.

Мэдээг бэлтгэсэн : Б.Шүрэнчимэг/tv5news.mn/

URL:

Сэтгэгдэл бичих