Орос 3-ын мансуурсан сурагчид бүлэглэн зодоон хийжээ
Ахуйн хэрэглээний гааз үнэрлэж мансуурдаг, мөн бусадтай нийлэн бүлэглэж хүүхэд зодож гэмтээсэн 16 настай эрэгтэй М гэгчийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Тэрбээр Орос Монголын хөрөнгө оруулалттай 03 дугаар сургуулийн 8 дугаар ангийн сурагч аж. Энэ сарын 27-ны 14:30 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 3 хорооны нутагт байрладаг Брау Хаусын гадна ерөнхий боловсролын 45-р сургуулийн 9 дүгээр ангийн сурагч 15 настай С-ийг хэсэг хүүхдүүд бүлэглэн зодож байхад нь хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нар очсон байна. Гэтэл Орос монглын хамтарсан хөрөнгө оруулалттай 3-р сургуулийн сурагч М гэгч бусадтай бүлэглэн хохирогч С-ийг зодож гэмтээсэн төдийгүй ахуйн хэрэглээний гааз үнэрлэж, мансуурсаныг нь тогтоосон талаар ойрын эх сурвалж мэдэгдлээ.
Б.Анар
URL: