Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    зурхайАргын тооллын:     2013.8.31 Бямба гараг
Билгийн тооллын:     25. Таван шар мэнгэтэй шарагчин могой өдөр
Наран ургах шингэх:     06.16-19.40
Үс засуулбал:     Нүд бүрэлзэн улцайна
Барилдлага:     Идэр
Шүтэн барилдлага:     Төрөхүй

Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, өр барагдуулах, буг дарахад сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.


URL:

Сэтгэгдэл бичих