Хөгжилтэй онигоо хаха
Нэг нөхөр айлын хашаа нүднэ. Нүдээд байдаг нүдээд байдаг хэн ч хаалга тайлж өгсөнгүй. Гэтэл нохойн чимээгүйхэн ойртож ирснээ хүний хэлээр :
- Чи нүдээд хэрэггүй дээ. Хэн ч байхгүй гэх нь тэр. Мань эр ч ухаан алдан унажээ.
Хэсэг хугацааны дараа сэргээд нохойг харснаа :
- Хөөе, нохой минь чи чинь ху цаж чаддаггүй юм уу? гэсэнд :
- Чадах нь ч чадна л даа. Гэхдээ чамайг айлгахгүй гэж бодсон юм.
-Аав нь охиндоо хязгааргүй их хайртай
-Чшш чшш ээж сонсчино
Хожимдсон инээд
Зоопаркийн захиралд туулай гомдол гаргажээ.
-Би ер нь амарч чадахгvй
байна, өдөр нь энэ сармагчин гэдэг юм баахан онигоо яриад суугаад байх
юм. Шөнө нь энэ муухай урт хvзvvтэй анааш шиг юм чинь тачигнатал
инээгээд унтуулахгvй байна гэжээ.
/анаашны чихэнд онигоо очих гэсээр байтал шөнө болдог байх нь/
Богинохон онигоо
-Загас усанд живэв
-Эмээ уран нугарав
-Негр борлов
-Өнхрүүшийг дүүжлэв
-Энэ лав засгийн газрын онгоц байхаа
-Бишээ. Засгийн газрын онгоц байсан бол урд нь 5 мотоцикль явж байх учиртай хэмээд мэдэмхийрэв
Туулай: -Арслан ахаа, та юу хийж хэвтжаагаан бэ?
Арслан: -Ах нь хавханд орчихлоо.
Туулай: -ӨӨ, сэгсийсэн муу гөлөг чинь замаа харж явахад яадгийм бэ?
10-н жилийн багш нар нэгнийхээ төрсөн өдрөөр цугларч гэнэ. Монгол хэлний багш нь “Бvгдээрээ архи гэдэг зvйл ууя” гэтэл математикийн багш “Vнэ нь 11000 болно” гэтэл химийн багш “Наадxийг чинь метилийн спиртээр хийдэг юм” гэтэл газар зvйн багш “Дэлгvvр нь булан тойроод байгаа” гэсэн чинь биеийн тамирийн багш “Би гvйчихээд ирье” гэжээ.
Тамын эзэн: -Хэрвээ миний шалгуурыг давах юм бол та нарыг Диваажинд очуулж болох л юм…
Тэр гурав:
-Очмоор байна аа, ямар шалгуур давах юм?
-Би энэ том лантуугаар цохино. Гурван цохилтыг тэвчиж гарсан хvнийг Тамаас чөлөөлнө. Юмаар хааж хамгаалж болно…
Америк эр нэг том чулуугаар хамгаалав. Тамлагч нэг цохив, хоёр цохив, чулуу нь хага vсрэв. Гурав цохиход муухай орилон зугатав.
Йогийн хаан Индей эр юугаар ч хамгаалсангvй. Тамлагч нэг цохив. Индей эр юу ч болоогvй юм шиг шvд зуун зогсоно. Хоёр цохив… Гурав цохив… Индей эр ямар ч дуу гаргасангvй…
Диваажинд очих эрхтэй болжээ..
Орос эрийн ээлж ирэв. Тэрбээр Индей эрийг толгой дээрээ өргөн зогслоо…
Эмэгтэй: -Тэр чинь би байх аа гэв.
-Ноён шvvгч ээ, хулгайг энэ хvний гар нь хийсэн, энэ хvн яагад гарныхаа өмнөөс 2 жил шоронд суух ёстой гэж? Хэмээн асуухад шvvгч их л додьгор зан гаргаж:
-Эрхэм өмгөөлөгч өө, таны тvмэн зөв, би энэ хvний гарыг 2 жил хорихоор шийдлээ, гараа дагаад явна уу, тасдаж өгөөд vлдэнэ vv, өөрсдөө мэд гэхэд өмгөөлөгч vйлчлvvлэгчийнхээ хиймэл гарыг авч өгчихөөд өөрийг нь хөтлөөд хурлын танхимас гарчээ
-Та яагаад шоронд орчихов оо?
-Хахууль өгөөд.
-Яагаад ийм сайхан хурдан гарчихав?
-Хахууль өгөөд.
Хөдөөнөөс ирсэн нэг эмээ цагдаагаас: -Миний хvv эмээ дээ заагаад өгөөч, Сvхбаатарын талбайг яаж олох вэ? -Сvхбаатарын өргөнийг уртаар нь vржvvлж олно.
Америкийн жуулчин өвгөн орчуулагч дагуулан Лондонгоор зугаалж явснаа:
-Танай байшингууд ямар намхан, шигvv юм бэ? Жишээлбэл, энэ байшинг хар даа, Америкт бол vvнийг арав дахин өндөр барина даа гэхэд орчуулагч:
-Тэгэлгvй дээ, ноёнтоон, янхны газар байгаа юм гэжээ.
Баян жуулчин нэгэн жижигхэн хотын зочид буудалд орж ирээд барьцаанд 100 доллар тавьчихаад өрөө сонгохоор дээшээ гарчээ. Зочид буудлын эзэн тэр дороо махны худалдагчид тавьсан өрөө төлөхөөр гарч харайв гэнэ. Махны худалдагч тэр дороо малчин өвгөнд өрөө аваачиж өгөв гэнэ. Малчин өвгөн гялс гvйгээд авто засварын газрын эзэнд өрөө төлөв гэнэ. Засварын газрын эзэн тэр дороо гvйж очоод дэлгvvрийн худалдагчид өчигдрийнхээ тавьсан өрийг дарав гэнэ. Дэлгvvрийн худалдагч гялс гvйгээд биеэ vнэлэгч хvvхэнд урьд шөнийнхээ өрийг өгөв гэнэ. Биеэ vнэлэгч тэр дороо гарч гvйгээд өрөө хөсөлсөн мөнгөө зочид буудлын эзэнд өгөв гэнэ. Энэ vеэр нөгөөх жуулчин бууж ирээд надад таалагдах өрөө алга гээд 100 доллараа аваад гарч явав гэнэ.
Хэнд ч ганц ч доллар vлдээгvй ч хот тэр аяараа өрнөөс ангижирч амар жимэр амьдарч гэнэ.
Тангадын Галсан гуай Эрээн орохоор галт тэргэнд сууж Замын-Vvдийн гааль дээр иржээ. Гаалийн байцаагч тvvнээс: -Та юу хийдэг вэ?
-Бичдэг.
-Юугаар хоолоо олж иддэг вэ? гэж асууж байна.
-Vзгээр.
-Vзэгний наймаачин гээд л шуудхан хэлчихгvй, юун маягтай юм.
Нэгэн эр гутлын дэлгvvрт ороод худалдагчаас асуужээ: -Эрэгтэй хvний өвлийн гутал байна уу?
- Байхгvй.
-Эмэгтэй зуны ботинк?
-Байхгvй.
-Хvvхдийн шаахай байна уу?
- Байхгvй.
- Уучлаарай, танайд тэгээд ямар гутал байгаа юм бэ?
-Та чинь одоо ямар олон юм шалгаадаг хvн бэ? Манайх гутлын дэлгvvр болохоос биш, ямар лавлах товчоо юм уу?
-Монголд сайхан амьдаръя гэвэл хуулийг зөрчихгvй байх хэрэгтэй. Хуулийг тойрч чаддаг байх хэрэгтэй. Хуулийг өөрөө зохиодог болчихвол бvр сайн.
-Чамд тэгээд 20 сая байгаа юм уу?
Нэг эр зоогийн газар кофе уугаад сууж байна гэнэ. – Хөөе, зөөгч өө энэ кофеноос чинь бензин амтагдаад байгаа юм уу эсвэл надад тэгж санагдаад байна уу? – Манай кофеноос уг нь солярка амтагдаад байдаг юм. Тэгэхээр танд тэгж санагдаад байгаа болов уу?
URL: