Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах шаардлага

527-1377838854untitledМАН-ын Шинэчлэлийн хорооныхон Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцрох шаардлагатай хэмээн үзэж, шаардлага хүргүүлэхээр болжээ. МАН-ын зүгээс нийгэм, эдийн засгийн байдал хүндэрсэн нь Засгийн газрын алдаатай бодлогоос болсон гэж үзэж байгаа юм.
Тиймээс Ерөнхий сайд Н.Алтанхуягийг 14 хоногийн дотор сайн дураараа огцрох ёстой гэлээ. Учир нь Н.Алтанхуягийн тэргүүлдэг  Шинэчлэлийн Засгийн газар нь ажиллаж эхэлснээс хойш улс орны эдийн засаг хүндэрч, аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх болсон төдийгүй ард иргэдийн ахуй амьдрал доройтож, буурсан.
Мөн Оюутолгой, Тавантолгойн ордуудын үйл ажиллагаа эмзэг байдалд орсон, нүүрсний уурхайнуудын үйл ажиллагаа зогссоноос 10 мянга гаруй хүн ажилгүй болж байна. Энэ бүгдээс харвал Ерөнхий сайд Н.Алтанхуяг нь албан тушаалаасаа огцрох хангалалттай үндэслэлтэй юм гэж Шинэчлэлийн хорооноос мэдэгдлээ.
Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах ШААРДЛАГА-д
Н.Алтанхуягийн тэргүүлсэн “Шинэчлэл”-ийн гэх Засгийн газрын бодлогогүй үйл ажиллагаа. үндэслэлгүй шийдвэрүүд. дүр эсгэж, хариуцлагыг үл тоож, эрх мэдэлд дулдуйдсан бүлэглэлүүдийн зөрчил, бодлогын яамдын ажлыг бизнесийн хэрэгсэл, хөрөнгө босгох, баяжих аргаа болгосон үйлдэл, хууль. шүүхийн байгууллагыг улс төржүүлж, иргэдийн эрх, эрх чөлөө, эд хөрөнгөнд халдах зэвсэг болгон ашиглаж байгаа Ардчилал нэрийн ард нуугдаж, халхавчлагдсан коммунист оролдлогууд нь хэрээс хэтэрлээ.
Хөрш орнуудтай харилцах харилцаанд сэв суулгаж, хөрөнгө оруулалт. бизнесийн салбарын уналтыг бий болгож, иргэнийхээ эрүүл мэнд, боловсролыг таягдан хаяж. санхүүгийн хувьд туйлдуулах тогтолцоо болгон хувиргаж, их өрийг даллаж, эдийн засгийг унагаасан, хөөрөгдсөн валютаа хянах чадваргүй болсон задгай явдалтай, бодлогогүй байр суурьтай Засгийн газар, Ерөнхий сайдад хариуцлага тооцож, огцруулахыг Монголчууд шаардаж. МАН-ын Шинэчлэлийн хороонд саналаа ирүүлсээр байна.
Засгийн газрын хариуцлагагүй үйл ажиллагаа, Н.Аптанхуягийн худал мэдэгдэл, эргэж буцсан шийдвэрүүдийг эсэргүүцэн, шүүмжлэх байдал нийгэмд түгээмэл болж, улс төрийн намууд, УИХ-ын гишүүд байр сууриа тодорхой илэрхийлсээр байхад хэвлэл. мэдээллийн хэрэгслэлээр удаа дараа ард түмнийг төөрөгдүүлсэн, худал хэлсэн, өөрийгөө хаацайлж, бурууг бусдад чихэх гэсэн арчаагүй үйлдэл гаргасаар байгаа нь харамсалтай.
Иймээс удаа дараа хууль зөрчиж, хариуцлага алдаж. улс орныг эдийн засаг, санхүүгийн хямралд оруулж, иргэдийн амьдралыг туйлдуулж буй Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах үндэслэлийг МАН-ын Шинэчлэлийн хорооноос нэрлэж байна.
Үүнд:
1.    Монголын хууль гууль болж, төрийн дархлаа алдагдлаа. Хууль, топгоомжийг уландаа гишгэсэн олон үйлдлүүд ар араасаа гарч, төрийн албанд хууль бус томилгоо хэрээс хэтэрч, алдаа хариуцлага эзэнгүйдэж, төрд итгэх иргэдийн итгэлийг хүчтэй сулрууллаа.
2.    Ардчилал, хүний эрх үнэгүйдэж. иргэний өмчийн эрхэнд дур мэдэн халдах боллоо. Иргэний хэвлэн нийтлэх, аж ахуй эрхлэх. эд хөрөнгө эзэмших, захиран зарцуулах, сурч боловсрох эрхэд бүдүүлгээр халдаж, зах зээлийн чөлөөт байдал. бизнесийн бүхий л үйл ажиллагаанд төр хутгалдах боллоо.
3.    Иргэдийн амьдрал доройтож, худалдан авах чадвар эрс муудлаа. Ус, дулаан, цахилгаанд суурилаж өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ огцом өсөж, валютын ханшны хазааргүй өсөлт ард түмний нуруунд хүнд ачаа болж байна. Байдал ийм байхад Ерөнхий сайд “Иргэдийн амжиргаа хоёр дахин нэмэгдсэн” гэхчлэн улайхгүй ярисаар байна.
4.    Иргэдийн улс төрийн сонголтыг шүүхийн аргаар булаан дээрэмддэг боллоо. Н.Алтанхуягийн толгойлсон “Улс төрийн тонуучлал”-ийн золиосонд Өвөрхангайчууд төрд хууль ёсны төлөөлөлгүй болж, Хөвсгөл, Дорнод аймаг болон Багануур дүүрэг, зарим сумд удирдлаггүй, төсөвгүй байсаар өвөлжилтийг угтлаа.
Үйлдвэр аж ахуйн нэгжүүд хаагдсаар иргэд ажилгүй, орлогогүй болсоор. байна. Засгийн газрын алдаатай үйлдэл, буруу үйл ажиллагааны улмаас үйлдвэр, уул уурхайн салбар уналтанд орж, бизнесийн салбар дахь хөрөнгө оруулалт бүрэн зогсож, Тавантолгой хаагдаж, Оюутолгойн төсөл тасалдаж, нүүрсний томоохон уурхайнуудын зогсолтоос улбаалж 10.000 гаруй уурхайчин, уурхайн ажилтан, албан хаагчид ажилгүй болов.
5.    Бизнесийн салбар дахь хөрөнгө оруулалт бүрэн зогсож, аж ахуй эрхлэгчид хууль, шүүхийн далайлгалт, хэлмэгдүүлэлт, баривчилгаанд өртөх айдас дор ажлаа явуулах боллоо. Монгол Улсын гадаад худалдааны алдагдал огцом өсөж, экспортын орлого буурч, төсвийн хөрөнгийг бүрдүүлэгч бизнесийн томоохон салбарууд хаалгаа барьж, үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон нь Засгийн газрын муйхар бодлогын үр дүнг илтгэж, нүүрсний үнийг төрөөс зохиомлоор унагаасан үйлдэл боллоо.
6.    Төрийн албаны зарлага огцом өсөж, төсвийн орлого бүрдүүлэлт 30 гаруй хувиар тасалдпаа. Төсвийн байгууллагын ажилтан, албан хаагчдын цалин болон тэтгэвэр, тэтгэмжийг Засгийн газраас нэмэгдүүлэх тухай асуудал нэгэнт өнгөрч, харин цалин, тэтгэвэр, тэтгэмжийг цаг тухайд нь тавьж чадахгүй байх нөхцөл бүрдсэн нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн эргэж, буцсан байр сууринаас илэрхий байна.
7.    Засгийн газар, Монгол банкны буруутай, бодлогогүй үйлдпээс шууд шалтгаалж валютын ханш сүүлийн 6 сарын дотор 18 хувиар огцом өсөж, 240 төгрөгөөр нэмэгдэж, үндэсний мөнгөн тэмдэгт хүчгүйдпээ. Ханшийн өсөлттэй хамааралтайгаар бүх төрлийн бараа, бүтээгдэхүүний үнэ өсөж, иргэдийн худалдан авах чадвар огцом буурч, бэлэн мөнгөний хомсдолд орж, эдийн засгийг элгээр нь хэвтүүллээ.
8.    Эзэн Чингисийн нэрийг, ирээдүйтэйгээ хамт барьцаалсан Засгийн газар, монголчуудыг их өрийн давалгаанд бүрэн өртүүллээ. “Өрийн бичиг буюу Бонд”-ыг анхнаасаа төлөвлөлт, бодлоггүйгээр авсан нь улам бүр нотлогдож, үр дүнгүй төслүүдэд зарцуулсаар байгаа нь монголын ирээдүйг өрөнд идүүлж, хүүгийн барьцаанд оруулсан болчимгүй алхам болж бондын мөнгө бороонд урсаж дууслаа.
9.    Бүтээн байгуулалтын ажлууд бүтэлгүйтэж, орон сууцны үнэ огцом өслөө. Орлого олдог бус дэд бүтцийн салбарын томоохон төслүүдэд бондын хөрөнгийг төлөвлөлтгүйгээр урсгаж, үрэлгэн бодлого явуулсан нь аймаг хоорондын болон нийслэл доторхи авто зам, гүүрийн ажил удааширч, чанаргүй зам, барилгууд үнэн төрхөө харуулж, орон сууцны үнийг 20 хувиар өсгөлөө.
10.    Боловсролын салбарын бодлого иргэдийг санхүүгийн хувьд туйлдуулагч хэрэгсэл болон хувирлаа. Их, дээд сургуулиудын сургалтын төлбөр 15-30 хүртэл хувиар нэмэгдэж, ерөнхий боловсролын сургуульд орж чадаагүй, цэцэрлэггүй хоцорсон хүүхдийн тоо огцом өсч, төлбөртэй сургууль, цэцэрлэг бараадах боллоо. 600 орчим тэрбум төгрөгний өртөгтэй сурагчийн дүрэмт хувцас шахааны бизнес болсноор орлоггүй иргэд хохирч, олон хүүхэдтэй гэр бүл санхүүгийн дарамтанд бүрэн өртлөө.
11.    Эрүүл мэндийн салбарын бодлого алдагдаж, эх үрс эндэж, эрсдэлд орох явдал ердийн үзэгдэл боллоо. Бяцхан үрийг шалзлан түлснээс эхлээд эх үрсийн эндэгдлийг бууруулж чадахгүй байгаа салбарын яамны үйлдэлд улс төрийн ямар ч хариуцлага тооцохгүй байгаа нь Монгол хүний амь нас, эрүүл мэнд таяагдан хаягдсан үйлдэл болсоор байгааг нотолж байна.
Иймээс хариуцлага алдсан Засгийн газрын Ерөнхий сайд Н Аптанхуягийг 14 хоногийн дотор өөрийн саналаар огцрохыг ШААРДАЖ байна. Мөн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газар, Ерөнхий сайдад хариуцлага тооцохыг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, гишүүд, УИХ дахь нам, эвслийн бүлэгт УРИАЛЖ байна.
Улаанбаатар хот. 2013 оны 8 дугаар сар 30
МОНГОЛ АРДЫН НАМЫН ШИНЭЧЛЭЛИЙН ХОРОО

URL:

Сэтгэгдэл бичих