Зүгээр суухын оронд өөрөө өөртөө ажлын байр бий болго

ajliin bair-originalОрчин үед ажил олгогч нар маш өндөр шаардлага тавьдаг болжээ. “Англи, япон хэлтэй, компьютерийн мэдлэгтэй, нягтлан бодогч авна” гэх жишээтэй. Хэрэв та одоохондоо энэ шаардлагад нийцэхгүй бол дээд сургуулиа төгстөл өөр аргаар мөнгө олж болно. Зүв зүгээр суугаад мөнгө олох эдгээр хялбар арга оюутан болон гэрийн эзэгтэй, хөхүүл хүүхэдтэй эх, түр зуурын санхүүгийн хүндрэлд орсон хүмүүст, мөн дөнгөж дээд сургууль төгссөн “шинэков” нарт хэрэг болох байх гэж найдна.
-Та өөрийн машин дээр эсвэл интернэтийн сайт, “амьд сэтгүүл” дээр бусдын зар сурталчилгааг тавь
-Реалити шоунд оролц. Та теле камер, бөөн залуусаар дүүрэн байшинд амьдрахдаа их чалчиж, тамхи татаж, дэмий цаг нөхцөөж, дурласан дүр эсгэх хэрэгтэй болно. Хоол болон байрны мөнгө төлөх шаардлагагүй. Тэр байтугай та цалин авна. Гадаадад бол сард 1000$ өгдөг гэсэн.
-Байсхийгээд л болдог жагсаал цуглаанд оролц. Тэгвэл дор хаяж 5000 төгрөг авна.
-Теле студид мэргэжлийн үзэгч бол. Туслахын зангаа дохиогоор инээж, алга ташиж сурахгүй юу.
-Зарим компани гар утасны сурталчилгаа явуулдаг. Нэг баннер үзвэл та төдөн цент авах зэргээр тохиролц.
- Төлбөртэй асуулгад оролц. Кино, теле суваг, угаалгын нунтаг, шүдний ооны талаар юу боддогоо бичээд л мөнгө авна. Зарим үйлдвэрлэгч болон худалдааны төвүүд маркетингийн судалгааг ийм хэлбэрээр явуулдаг. Тэд өөрийн бүтээгдэхүүний талаар мэдээлэл цуглуулахаар борлуулалтын зах зээл судалдаг компани, хувь хүнд ханддаг. Дараа нь асуулгын дүнг нэгтгэж судлан, шинжиж, бүрэн мэдээлэлтэй болсноор бизнесээ улам амжилттай явуулах ач холбогдолтой.
-Та хувийн асуулга авах саналыг үйлдвэрлэгч нарт тавьж, өөрөө өөртөө ажлын байр бий болго. Тэгээд гудамж талбай, албан газруудаар асуулга явуулж, гэрийн төсөвтөө нэмэрлээрэй. Ялангуяа камертай гар утастай, гэр бүлгүй оюутнуудад маш тохиромжтой ажил. Та байнга иймэрхүү ажил эрхэлбэл орлогын тогтмол эх үүсвэртэй болж мэднэ. Харин асуулга авахын өмнө мэдээлэл ямар зорилгоор, хэнд хэрэгтэй болсныг тодруул. Мэдээж бие давхар, хүүхэдтэй зхчүүдээс архи, тамхины талаар асуулга авч болохгүй шүү дээ.


URL:

Сэтгэгдэл бичих