Их хэмжээний тарваганы мах нуусан байжээ
Архангай аймгийн Цагдаагийн газраас “Оюутан тээвэр” нэгдсэн арга хэмжээг эхлүүлсэн байна.
Уг арга хэмжээгээр нийтийн тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийж байгаа аж.
Дээрх шалгалтын үеэр буюу энэ сарын 25-нд тус аймгийн Чулуут сумаас зорчигч микро автобусанд их хэмжээний тарваганы мах нууцаар тээвэрлэж явсаныг аймгийн замын цагдаагийн постон дээр саатуулсан байна.
Тэрбээр тарваганы махыг жижиглэж, 70 орчим литрийн саванд хийн дээрээс нь цагаан идээгээр далдалсан байжээ.
Тарваганы маханд шинжилгээ хийлгэхээр тус аймгийн МХГ-ын байгаль орчны албанд хүргүүлээд байгаа юм байна. Тиймээс баталгаагүй тарваганы мах худалдан авахгүй байхыг МХЕГ-аас анхааруулж байна.
URL: