Чөлөөтийн ДАШТ-д оролцох тамирчид тодорлоо
Унгарын нийслэл Будапешт хотноо болох чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох манай улсын шигшээ багийн бүрэлдэхүүнийг Монголын чөлөөт бөхийн холбооноос зарлалаа.
Ирэх сарын 16-22-ны өдрүүдэд болох эрэгтэйчүүдийн 43 дахь, эмэгтэйчүүдийн 24 дэх удаагийн чөлөөт бөхийн ДАШТ Будапешт хотын “Papp Laszlo Sport arena” спортын цогцолборт болох юм. Чөлөөт бөхийн дэлхийн аваргын тэмцээн Унгар улсад дөрөв дэх удаагаа болж байгаа нь энэ юм.
Будапешт хотноо болсон ДАШТ-ээс 1985 онд 62 кг-ын жинд А.Энхээ, 68 кг-ын жинд Б.Болд мөнгө, 74 кг-ын жинд Лу.Энхбаяр хүрэл, 1986 онд А.Энхээ хүрэл, 2005 онд Б.Наранбаатар хүрэл медаль хүртэж байсан аж.
Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох шигшээ багийн бүрэлдэхүүнд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж, МЧБХ-ны ерөнхий менежер Д.Батням, МЧБХны дэд ерөнхийлөгч С.Мөнхсүх, Б.Төмөрбаатар нар багийг удирдаж оролцоно.
Харин тамирчдаар эрэгтэй
55 кг Эрдэнэбатын Бэхбаяр /ОУХМ/,
60 кг Энхсайханы Ням-Очир /ОУХМ/,
66 кг Ганзоригийн Мандахнаран /ОУХМ/,
74 кг Батчулууны Анхбаяр /ОУХМ/,
84 кг Оргодолын Үйтүмэн /ОУХМ/,
96 кг Доржхандын Хүдэрбулга /ОУХМ/,
120 кг Жаргалсайханы Чулуунбат /ОУХМ/,
эмэгтэйчүүдээс
48 кг Цогтбазарын Энхжаргал /Гавьяат тамирчин/,
51 кг Эрдэнэчимэгийн Сумьяа /ОУХМ/,
55 кг Сүндэвийн Бямбацэрэн /ОУХМ/,
59 кг Тунгалагийн Мөнхтуяа/ОУХМ/,
63 кг Соронзонболдын Батцэцэг / Гавьяат тамирчин/,
67 кг Очирбатын Насанбурмаа /Гавьяат тамирчин/,
72 кг Очирбатын Бурмаа /Гавьяат тамирчин/ нар оролцохоор болжээ.
URL: