Нойр муутай эрчүүд зүүдэн өвчтэй болдог гэнэ

Бразилийн судлаачид “Нойроо ханатал унтахгүй удаан явах бэлгийн сэрэлд сөрөг нөлөөтэй. Улмаар хөвчрөлт мууддаг. Зарим хүн “сексомни” болдог, өөрөөр хэлбэл нойрсож байхдаа хурьцаад, харин сэрсний дараа юу ч санадаггүй” гэж мэдэгдлээ.
Сан-Паулогийн Их сургуулийн профессор Моника Андерсен “Орчин үед амьдралын хэмнэл хурдассан тул хүн нойрондоо бага цаг зарцуулдаг болжээ. Энэ нь хүмүүсийн бэлгийн чалхад сөрөг нөлөө үзүүлдэг” гэж ярилаа.
Харин хүмүүс бэлгийн асуудлынхаа шалтгааныг ачаалал ихтэй ажил, стресс, ядуу хоосон амьдрал, гэр бүлийн асуудал гэхээс биш шөнө нойр муутай хоносноос гэж үздэггүй гэнэ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих