Пхеньян Сирид пуужин худалджээ

b2307d5be62a48fceb129b641a5df8b6_LТОКИО. /Эн-Эйч-Кэй/. Сирийн Засгийн газар Умард Солонгосоос ойрын тусгалтай 40 ширхэг пуужинг энэ хавар худалдан авчээ.

Өмнөд Солонгос, Японы эх сурвалжийн энэ мэдээллийг АНУ-ын Засгийн газар баталгаажуулсан юм.
Пуужингуудыг усан онгоцоор Ливан руу тээвэрлэн, газраар Сирийн хил рүү зөөсөн аж. Пуужингууд нь 100 км-ийн тусгалтай байжээ.
Өрнөдийн хүчнүүд Сирид цохилт өгсөн тохиолдолд Башар Асадын Засгийн газар эдгээр пуужинг хөрш Израиль руу харваж магадгүй гэж АНУ болон олон улсын нийгэмлэг эмээж байна.
Түүнчлэн автомат винтов зэрэг 1400 галт зэвсэг болон хорт хийн баг тээвэрлэсэн Ливанд бүртгэлтэй хөлөг онгоц өнгөрөгч дөрөвдүгээр сард Умард Солонгосоос Сирийг зорьсон гэх баталгааг эрх баригчид өглөө.
Умард Солонгосын ийм наймаа нь цөмийн зэвсэг туршсаных нь төлөө НҮБ-аас тус улсад авсан хориг арга хэмжээг зөрчиж буй хэрэг юм.
Л.Уранг montsame


URL:

Сэтгэгдэл бичих