АНУ болон тэдний холбоотнууд Сирид цохилт өгөхөөс татгалзахгүй байна
АНУ болон Их Британи ирэх долоо хоногийн эцсээр Сирид цэргийн цохилт өгөх өөрсдийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхийг чармайн зүтгэж байна.
АНУ болон Их Британи ирэх долоо хоногийн эцсээр Сирид цэргийн цохилт өгөх өөрсдийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхийг чармайн зүтгэж байна.
Өчигдөр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мүн мэдэгдэлдээ, сирийн эрх баригчдын Дамаскийн ойролцоо химийн зэвсэг хэрэглэсэн тухай мөрдөх ажиллагааг дуусгахын тулд цаг хугацаа шаардагдана гэж цохон тэмдэглэв. Үүний тулд НҮБ-ын шинжээчдэд дөрвөн өдөр шаардагдана.
Орос улс өөрийн зүгээс НҮБ-ын АЗ эхний ээлжинд НҮБ-ын шинжээчдийн дүгнэлтийг хэлэлцүүлэхийн төлөө байр суурьтай байна. Сирийн эрх баригчид Дамаскийн орчимд химийн зэвсэг хэрэглэснийг буруушааж байгааг няцаан, сөрөг хүчнийхнийг гэм буруутай гэлээ.
Гэтэл АНУ, Британи,Франц улсууд Башар Асадын цэргүүд тэдгээрийг ашигласан гэдэгт итгэлтэй байна.Британий ГХЯ-ны тэргүүн Уильям Хейг НҮБ-ын АЗ-ийн тогтоол нь “Сирид цохилт өгөхөд “хууль ёсны ба тэнцүүтэй“ шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж үл чадна гэж мэдэгдэв.
Хэрвээ НҮБ-ын АЗ сирийн хямралд цэргийн байлдааны ажиллагаа явуулахыг үл зөвшөөрөх юм бол энэхүү асуудлын хэлэлцүүлэг НАТО-д шилжинэ гэж өрнөдийн эх сурвалжууд үзэж байна. Эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен НАТО Сирид байлдааны ажиллагаа явуулахад бэлэн байгаа гэдгийг тодорхой ойлгуулав.
Оросын дуу хоолой
URL: