Гэр бүлийн аз жаргалтай харилцааны фэн шүй
Фэн шүйгийн урлаг нь бидний амьдралын чухал хэрэгцээнүүдийн нэг болох “аз жаргалтай амьдрах шаардлага”-тай салшгүй холбоотой. Аз жаргалтай амьдрах хэрэгцээ нь эд баялагтай баян байх, алдар хүнд нэр төртэй байх, амжилт, албан тушаалд хүрсэн байх эсэхээр тодорхойлогддогүй. Фэн шүй нь аз жаргалгүй амьдралыг аз жаргалтай болгосноор хүмүүсийн хоорондын бүх төрлийн харилцааны таатай байдлыг хангах чадвартай урлаг юм. Үүнд ойр дотны хүмүүс болон эцэг эх, ах эгч, хүүхэдтэйгээ харицах харилцаа найз нөхөд, хамт олон, жирийн танилтайгаа харилцах харилцаа бүгд багтана. Хамгийн гайхалтай нь энэ эртний баялаг урлаг нь танд хэнтэй амьдралаа холбож гэр бүл болох, хэний төлөө өөрийнхөө бүх зүйлийг зориулах,амьдралын ханиа сонгох, дотно сэтгэлээр хандаж сурахад тань тусална. Гэр бүлийн амьдралын аз жаргалтай байдлыг хангах явдал нь фэн шүйгийн урлагийн хамгийн эрхэм, чухал зоилгын нэг юм.
Та эхлэхээсээ өмнө энэ жил юу хүсэж байгаагаа маш сайн бодох хэрэгтэй. Хэрвээ сайн найзтай болохыг бол ямар харилцаа. хэрэгтэй байгаагаа бодох хэрэгтэй. Фэн шүй нь маш хүчирхэг шинжлэх ухаан, хэрэгсэл гэдгийг та сайн санаж яваарай. Бидний амьдралын өдөр тутам энгийн хэрэгжүүлж болох багахан зүйлсүүд таны амьдралыг ямар гайхалтайгаар өөрчилнө гэж санана. Бид энэ тухай цувралаар уншигч танд хүргэхээр боллоо. Эрхэм та амьдралаа өөрчилж өөдрөг сайхан амьдаръя гэвэл манай зөвлөгөө буланг тогтмол уншиж байгаарай.
Унтлагын өрөөнд байрлуулсан цэцэг таагүй байдлыг авчирна
Амьд цэцэг, ногоон ургамлыг унтлагын өрөөнөөс өр өрөөнд тавиарай.. Ургамал нь модон махбодид хамаарах бөгөөд Ян энергийг илүүтэйгээр ялгаруулах тул унтлагын өрөөнд тавих нь хүсүүштэйзүйл биш. Энэ өрөөнд Ян энерги илүүдэх нь хайртай хүмүүсийн хооронд асуудал үүсгэдэг. Иймд унтаж амрах өрөөндөө тасалгааны ургамал ургуулах, шинээр тасалсан тайрсан цэцэг тавиад хэрэггүй. Улаан өнгийн цэцэг унтлагын өрөөнд байж бүр ч болохгүй. Энэ нь ямар нэгэн гарз авчирна. Иймд эмнэлэгт хэвтэж байгаа хүнд улаан цэцэт бэлэглэж болохгүйг зөвлөж байна. Унтлагын өрөөндЭдгэрч буй хүнд эрүүл энхийг хүсэн цэцэг бэлэглэх бол хэвтэж байгаа хүн өвчтэй бол улаан цэцэг үхлийг бэлгэднэ. Эдгэрч буй хүнд эрүүл энхийг хүсэн цэцэг бэлэглэх бол цагаан , шар өнгийн цэцгийг сонгоорой.
Цэцгэн хээг хэрэглэх
Хэрвээ унтлагын өрөөндөө цэцгэн хээтэй обой наамаар бол том хээтэй цэцгэн обой хэрэггүй . Энэ нь хүмүүсийн хоорондын харилцаанд асуудал үүсгэдэг. Унтлагын өрөөнд амьд цэцэг байх тохиолдолд гэрийн. эзэн өөр эмэгтэйг сонирхох магадлалтай. Хайрын бэлгэдэл цээнэ, цэцэглэн дэлбээлж буй цэцэг хүний нүдэнд содон тусдаг тул бүр ч аюултай. Эдгээр цэцэгс нь шинээр гар бүл бологсдод баяр хөөр, аз жаргалыг авчирдаг ч гэсэн гэрийн эзэн өөр бүсгүйчүүдэд сэтгэл татагддаг. Энэ байдал ямар эхнэрт таалагдах билээ.
URL: