12 ордын нууц зурхай
Арай дэндүү түрэмгий, хэрцгий, дээрэнгүй нь дэндсэн гэж болно. Оюун ухааны сааталд ордог, хамгийн энгийн зүйлсийг арай гэж тогтоох нь олонтаа. Гол төлөв мэлрээд зогсож байхдаа элдэв хачин сонин зүйлийн эрэлд хатаж байдаг. Эрээ цээргүй, ний нуугүй, шар айраг, бүдүүлэгнаргиа цэнгээнд дуртай. Багадаа цэргийн жанжин, сансрын нисгэгч эсвэл мисс болохыг мөрөөддөг байсан. Гол төлөв хаа ч явсан зодоон хийж явдаг. Гэр бүлийн амьдралд аль болох мөнгө, төгрөгнөөс хол байлгаж байхгүй бол нүдирмэхийн зуур өөрөө ч мэдэлгүй үрэн таран хийгээд хаячихдаг. Согтуу үедээ агсам согтуу тавих магадлал өндөртэй
ҮХЭР/04,21-05,21/
Нарийндаа хатсан яншаа, долигнуур, матаасчин. Амьдралдаа “салхи хаашаа хамхуул тийшээ” гэсэн зарчмыг мөрдлөгөө болгодог болохоор удирдлагын хий гэсэн болгоныг нь хийдэг “бууны нохой” байдаг. Төрөлхийн жүжиглэх авъяастай болохоор эрчүүд нь өгөөмөр хүн, хүүхнүүд бусдын төлөө зовсон хүн болж жүжиглэдэг.Гэхдээ сэтгэлийнхээ гүнд бүгдийг үзэн яддаг бөгөөд өөрийгөө ертөнцийн төв гэдэгт нэг ч хором эргэлздэггүй. Мөнгө, эд баялагт дуртай гэхдээ хэнд ч мэдэгдэлгүй чимээгүй мөртлөө уйгагүй цуглуулж, хураадаг. Хэрэг гарвал хэний ч гэсэн сүүлчийн “гаагааг” нь тайлаад авчихаж чадна. Гаднаас гарахад нэг их эелдэг, “добрый” байв ч үнэн хэрэг дээрээ садист хандлагатай хувиа хичээсэн этгээд болохоор хар багаасаа өгсүүлээд хөгширтлөө гэр бүлээ үргэлж зовоож, тарчлааж байдаг. Хэнд ч өөртөө ч итгэдэггүй. Хүрч, авч чадах бүх эрх мэдлээ хэнтэй ч хуваалцалгүй зөвхөн ганцаар ашиглахыг хичээдэг.
ИХЭР /05,21-06,21/
Оюун ухаан болон мэдрэмжийн хувьд мөнхийн хүүхэд. Насанд хүрч бүх хариуцпагыг өөрөө үүрнэ гэхээс боож үхсэн нь дээр гэж боддог. Тийм ч учраас хэн нэгний хүзүүн дээр сууж аваад өөд болтлоо паразитлах дуртай. Ганц хийх дуртай зүйл нь үхэр холдтол үг олшруулах. Ном бага уншдаг, мэдлэг нимгэн атлаа ертөнцийн гарал үүслээс авахуулаад улс төр хүртэл бүх юмны талаар өөрийн гэсэн бодолтой байх бөгөөд түүнийгээ долоо хоногт багаар бодож арван удаа өөрчилж явдаг. Нас ахиад ирэхээр юу ч хамаагүй бясалгаж суух дуртай болно. Жүжигчин эсвэл зохиолч болох нь цөөнгүй. Оюун ухааны ч тэр, биеийн ч тэр ачааллыг даадаггүй. Зочид хүлээж авах дуртай ч ихэвчлэн өөрийнхөө чалчаа яриагаар дайлах нь бий.
МЭЛХИЙ / 06,21-07,21/
Бүтэл муутай нөхөр. Өөрийгөө тал бүрээс нь бясалгах дээр гацсан хуучинсаг явцуу үзэлтэн. Үзэл бодлыг нь юу ч байсан өөрчилж чадахгүй гэдгийг сайн мэдэж байдаг атлаа хүнийг даапаалж, өөрөө өөрөөсөө кайф авах гэсэндээ маргаж, мэтгэлцэх дуртай. Дэндүү их айснаасаа болоод хүн рүү түрүүлж дайрч магадгүй ч гол төлөв аюул, бэрхшээлийн сургаар эртнээс ухаж бэлдсэн хамгаас хайртай нүх рүүгээ харайлгадаг. Дур нь хүрвэл баруун солгойгүй бүгдийг муулж, өөрийгөө нөхцөл байдлыг хянаж байгаа хүчтэй, өөртэй итгэлтэй хүн гэж харагдуулах дуртай, Гэвч үнэндээ бол жинхэнэ туулайн зүрхтэй этгээд бөгөөд орь ганцаар тайван байх сонирхолтой.
АРСЛАН /07,21-08,21/
Хар багын л ууж идэх, бусдыг шаналгах дуртай нэгэн, Өөр бусад ажилд дөр муутай. Багадаа эцэг эхээсээ мөнгө шаналгадаг бол, том болоод ирэхээрээ найз нөхөд, танилуудаа «сааж» эхэлдэг. Хэрээс хэтэрсэн их зан, хувиа хичээсэн байдал нь дурын хүний амьдралыг баллах чадалтай бол ховдог, хомхой зан нь ямар ч зузаан хэтэвчийг хоослож чадна. Гэхдээ яаж ч идлээ гээд таргалдаггүй гэхэд хилсдэхгүй. Юу ч болсон зөвхөн өөртэй нь холбогдож, өөрийнх нь эргэн тойронд болж байх ёстой гэж үздэг болохоор ямар ч юманд манлайлагч, тэргүүлэгч байхыг хичээдэг. Тэгээд энэ нь бүтэхгүй болоод ирвэл сэтгэлээр унадаг. Өөрийгөө агуу, хамгийн хүчирхэг, алдаа мадаг огт үгүй төгс хүн гэдэгт үнэн голоосоо итгэдэг.
ОХИН /08,21-09,21/
Заан шиг бахдам эелдэг ч ухаан багатай. Нарийн, харамч, үглээ, хэрүүлч. Ямар ч юмыг ном журмаар нь, шат дарааллын дагуу хийх гэсэн хүсэл нь хаа ч явсан хүмүүсийн дургүйг хүргэдэг. Үглээ өөнтөгч зангаараа ямар ч ажлыг нурааж, хэнийг ч байсан дэлбэртэл нь уурлуулж чадна. Хэзээ ч хар ухаанаараа, нөхцөл байдалдаа тааруулан ажиллана гэж байдаггүй. Өөртөө болон өрөөл бусдад зориулсан дэндүү дэлгэрэнгүй төлөвлөгөөг бичиж суудаг. Хүмүүст тэр төлөвлөгөө нь хэрэгтэй байна уу үгүй юу ер хамаагүй. Бүх зүйлд нарийн тооцоотой ханддаг болохоор хийж байгаа бүхэн нь уйтгартай, нүсэр болдог. Гэхдээ нэг зүйл дээр буюу хор найруулахдаа гарамгай болохоор дайсан гарч ирвэл долоон үеэр нь далд оруулах хор найруулахаас нааш санаа нь амрахгүй.
ЖИНЛҮҮР/09,21-10,21/
Аз нь харьчихсан гэж болохоор хүмүүс л энэ ордонд төрдөг. Хоёр гар нь хоёулаа буруу. Сонсгол, хараа муутай. Нэр төрөө хамгаалах болон наргианы мэдрэмж нь хүүхэд шиг. Тэд мөнгөтэй, өндөр албан тушаалтай, бүтэлтэй хайр дурлалтай байх нь тун ховор. Шийдвэр гаргах тал дээр ёстой нэг чаддаггүй хүмүүс гэвэл тэднийг хэлэх байх. Өчүүхэн шийдвэр гаргах хэрэг болоход ч гар хөл нь салганан, хар хөлс нь цутгасаар ухаан нь самуурдаг болохоор ямагт өөр хэн нэгэн нь тэдний өмнөөс шийдвэр гаргаж байдаг. Юу ч ойлгож, мэдэрдэггүй мөртлөө өөрийгөө урлагийн талаарх нарийн мэдрэмжтэй хүн болгож харуулах дуртай. Өөрийгөө өрөвдөж, дөвийлгөх нь дэндсэн дурдатгал, дурсамж бичих нь олонтаа.
Хилэнц/10,21-11,21/
Хол эсвэл ойр байна гэлтгүй маш аюултай. Таныг үзэн яддаг эсвэл ялах гэсэндээ бус зүгээр л үгүй хийх, устгах дуртайдаа л мэхэлж, “боов өмхүүлж” будаа болгоно. Зорьсондоо хүрэхийн тулд ямар ч арга ашиглаж мэдэх улс. Төрөлхийн садистын дээр бас мазохист. Дараа нь хэрэг гарсан үед ар нуруунаас үхлийн цохилт өгөхийн тулд өмнө нь ямар ч хамаагүй үнээр сайн нэр, имиджтэй болж авдаг. Тэдний карьер хийсэн замаар явбал тав алхаад л нэг үхдэлтэй таарна гэж мэд. Чамайг хамгийн сайн найзаа гэж боддог гэж хэлж байгаа бол цагийн өмнө алтан хошуу хүргэчихсэн хэрэг. Заваан онигоо, садар кинонд дуртай. Өөрийн секс ялалтын талаар элдэв цуу тараах, өөрт нь сайн хүмүүсийг даапаалах дуртай.
НУМ /11,21-12,21/
Юу ч болж байсан баясгалантай инээж явдаг. Аваарт орж, трубадуулж байсан ч өөдрөг зан, дайчин чадвараа алддаггүй давуу тал гэлтэй. Тав арван минут үг сольсны дараа чимээгүйхэн нам цохих хүсэл тэдэнд аяндаа төрдөг. Хар багаасаа л өөрийнхөө тэнэг хүсэл, үзэл бодлоо бусдад тулган хүлээлгэх дуртай, нойтон хамуу шиг этгээд. Дээрэншгүй өөдрөг зан нь бүх л амьдралынх нь туршид өөрт нь яршиг түвэг удаж байгааг мэддэг ч үгүй. Гол төлөв сайн сайхны төлөө гэсэн бодолдоо хөтлөгдөн худал ярьж, санаанаасаа зохиох дуртай. Үнэгүй хоол идэж, уух боломжтой олон хун цугларсан чимээ шуугиан ихтэй газраар явах хоббитой.
МАТАР/12,21-01,21/
Хэрцгий, цэвдэг, мөсөн уул шиг хүйтэн. Гэртээ прокурор, ажил дээрээ дарангуйлагч. Бусдын хүсэл, бодлыг дарж, дарангуйлах нь амьдралын утга учир гэж боддог болохоор өчүүхэн төдий зүйлээр нээнтэглэж, өөлөх дуртайгаас гадна наргиан мэдрэх чадвар гэж огт байдаггүй. Биеийн болон сэтгэлийн дарамттай тулахаараа л ухарч, бууж өгдөг. Оюун ухааны хувьд ямар ч уран сэтгэмжгүй, бүдүүлэг боловч өс санаж, хорхойтой араандаа зууж чаддаг. Өөрийнх нь эсрэг нэг л удаа хөдөлсөн байхад насанд туршдаа мартахгүй. Өөрийгөө хэт дөвийлгөх ба өөртөө үл итгэх гэсэн хоёр эсрэг тэсрэг үзлийн санаанд оромгүй нийлбэр байдаг болохоор үргэлж удирдах албан тушаал өөд мацаж байдаг
ХУМХ/01,21-02,21/
Бодит амьдралаас дэндүү тасарсан хоосон мөрөөдөгч. Мөнгө зээлвэл тэр дороо үрээд хэнээс зээлснээ мартчихдаг болохоор эргүүлж өгдөггүй. Амлалтаа байнга зөрчдөг, ажил хийх дургүй. Ойр дотныхоо хүмүүсийн ар хударгаар элдэв балиар цуу тараадаг. Гуанзны хоол, бэлэн гоймон ба бүдүүлэг зөгнөлт зохиолд дуртай болохоор аль алиныг нь таарсан үедээ гар таталгүй худалдаж авдаг. Мөнгө хурааж чадлаа гэж бодоход нэг л мэдэхэд түүнээ дэлхийг аврах аль нэг төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд үрээд үгүй хийчихдэг. Ядаж байхад тийм төлөвлөгөө ихтэйг яана
ЗАГАС /02,21-03,21/
Хуурч мэхлэн, хулхидалгүйгээр амьд явж чаддаггүй. Заримдаа хаана нь худал, хаана нь үнэн байгаагаа өөрөө мэдэхээ байтлаа бурдаг. Загасныхан үргэлж өөрөө өөртэйгээ зөрчилдэж, үргэлж өөгүй мултарч байдаг ч үүнээсээ ямар нэг ашиг гаргах нь тун цөөн. Учир нь энэ бүхнийг ашиг хонжооны төлөө бус харин “урлагийн төлөөх урлаг” буюу сэтгэлийн кайф авах зарчмаар хийж байдаг юм. Мөн бусдын муу муухайг хутган самарч, эмзэг газрыг олж хөндөх дуртай. Хэн нэгнээс нууцаар наймаа хийхээс буцахгүй. Ажил хийх дургүй, чаддаг ч үгүйн дээр ямар ч барьцгүй болохоор албадан ажил хийлгэнэ гэдэг гонжийн жоо.
URL: