1000 оюутны байр ирэх сард ашиглалтад орно

1000 оюутны байр ирэх сард ашиглалтад орно

1000 оюутны байрны ашиглалтын захиргаа энэ долоо хоногт байгуулагдан үйл ажиллагаагаа эхлэхээр болсон гэнэ.

Улсын хэмжээнд 43 оюутны дотуур байр байдаг бөгөөд эдгээр байранд нийт 14 мянган оюутан амьдардаг байна.

Энэ оюутнуудын тоог нэмэх  үүднээс шинээр хоёр байр нэмэгдэх гэнэ. 1000 оюутны байрны ашиглалтын захиргаанаас энэ долоо хоногийн сүүлээр журам баталж, ирэх долоо хоногийн эхээр сургуулиудад хандаж эхлэх гэнэ. Ингээд есдүгээр сараас эхлэн оюутнуудаа хүлээн авах юм байна.

Үүнээс гадна оюутны байранд орохын тулд оюутнууд сургуулийнхаа сургалтын албанд өргөдөл бичих ёстой аж.


URL:

Сэтгэгдэл бичих