Монголд хоймор алга

32_88e80e19cb96e81b9c9574309d01a7d9868ac019Интернетийн сэтгэгдлээр аялцгаая. “Муусайн хужаа нар” гэж эхэлсэн сэтгэгдэл өмнөд хөрштэй холбоотой мэдээлэл бүхэн дээр байна. Гэвч ингэж эхэлсэн бол тэдний тухай монголчуудын сэтгэгдэл доторх хамгийн зөөлөн нь болж. Элдэв төрлийн хараалаар чимэглэсэн энэ олон мянган “үзэл бодол” өөрөө хэтэрхий хөөрхийлөлтэй харагдах хүртлээ хөвөрчээ. Хараад байхад, манайхан “ширээний араас” сэтгэгдэл төдийхнөөр эх орныхоо төлөө тэмцдэг болоо  юу даа гэсэн ахархан бодол төрөх болов. Буу шийдэм бариад тэмц гэх гээгүй юм шүү.

    Ийнхүү компьютерийн дэлгэцээр хятад хүнтэй тэмцэж байх зуур тэд “Монгол Улс дахь хятад глобалчлал”-аар манай орныг аалзны шүлс мэт хэрж дөнгөлжээ. Өнөөх “сэтгэгдлээр дайтагсад” үнэн хэрэгтээ хятад хүмүүс дээр очоод “манай орноос эайл ***** минь” гээд хэлчих чадал үгүй Улаанбаатараас зүүн аймгуудыг зорьсон замаар гарахад Налайхаас эхлээд л хятад боссууд, монгол ажилчидтай (золтой л боолууд гээд хэлчихсэнгүй) тааралдаж эхэлдэг болсон нь нууц биш. Өчүүхэн бага цалин, өрөвдмөөр их ажилтай Налайхын тоосгочид эх орондоо хужаа нарт дарлуулж буй эхний жишээ энэ. Тэнд ажилладаг 18-25 насны эмэгтэйчүүд ажлынхаа хажуугаар биеэ үнэлчихдэг гэж байгаа. Зүүн зүгт цаашаа жаахан явахад хувийн жонш, алт, нүүрс, хүдрийн уурхайнууд хөвөрнө. Говь тийшээ гүнзгийхэн орвол Монгол Улсын хөрсөн доорх баялгийн голомтууд болсон аварга том уурхайтай ч тааралдана. Тэр болгонд болно. Ямар ч уурхай байсан хятад монгол хоёр орны ажилчидтай. Харин хятад нь илүү цалин авна,цагтаа амарна, хамгийн сайн гэсэн байранд нь байрлана. Харин манайхан эсрэгээрээ. Дандаа илүү цагаар ажилладаг хоёр дахин бага цалин авна. Дотор газраас ирсэн хүмүүсийн өмнө бөхөлзөх нь холгүй болно. Зам засч байгаа нь ч, барилга барьж байгаа нь ч тэд болсон нь илт анзаарагдана. Говийн замд давхиж яваад газар асуухаар зөрсөн машиныг зогсоовол өөдөөс чинь “ни хо” гэх вий.

   Говийн зүг дахиад жаахан аялал хийцгээе. Өмнөд хөрштэй хиллэдэг сумаар очоод үзье. Ихэнх сумын хүн ам хэтэрхий ууссан нь анзаарагдаж, сэтгэл дотор нэгэн зүйл урагдах шиг болно. Тэнд хятад хүүхэд монгол эхээс төрж, тэнд монгол эр хүн архин далайд живж, тэнд монгол охид хятад хүнд хөлсөөр биеэ тушааж, тэнд… Ганцхан говьд нэвтэрсэн юм биш ээ.      Ү х э р монгол, хэнэггүй, хээгүй  монгол гэсэн нэрэндээ бялуурч лазаганасаар суухад харин “шоргоолж”, “харх” нэрээрээ “жоорон хөлтнүүд” бахархах аятай эх орныг аалзны тор мэт хэрсэн байна. Танил маань малын эмч юм. Шинэ үүлдрийн үхэр гаргаж авахаар зэхэж, үүний тулд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумаас саяхан үхэр тууж ирсэн гэнэ. Нэлээд хэдэн жилийн өмнө Бадамсамбуу ахын хийсэн цаатнуудын тухай баримтат киноноос өөрөөр мэддэг маань цөөхөн энэ сум бараг л манай орны сүүлчийн онгон дагшин газар болж үлдсэн гэхэд болно. Өнгөрсөн жил МҮОНТ-ээр “Сурагч солилцоо” нэвтрүүлэг гарахад энэ сумын төвийн амьдралтай танилцсан.

    Хэр баргийн хүн очоод байдаггүй, баргийн машин туулж чадахааргүй замтай газар. Гэтэл танил маань энэ сумаас үхэр туухаар очих замдаа, онгон дагшин байгалийг хайр найргүй ухаж, чулуу, алт олборлож, “Ланд”-ныхаа бөгсийг оцойтол шуудай шуудайгаар нь ачиж байгаа хятадуудтай таарсан гэнэ. Цочирдмоор шинэ мэдээ. Гурван газар гал болсон нийтдээ найман “Ланд крузер” хөлөглөсөн 30-аад хятадад байсан гэнэ. Уг нь өөрөө өөрийгөө гадныхан байтугай төв суурингийн монголчуудаасаа найдвартай хамгаалж ирсэн, улсын дархан цаазат, байгалийн үзэсгэлэн бүрдсэн энэ газар “өнөөдүүл чинь” нэвтэрчээ. Шүүрс алдахаас өөр хэрхэх билээ. Өнгө, мөнгө,ийнхүү тэмцэхээс илүү арга алга.

    Говь-Алтай аймгийн Алтай сумынхан “ажийн бор” хэмээх тослог, том бор ааруулаараа алдартай, жинхэнэ хөдөөх сум байв. Харин өнөөдөр илжигний дуу цангинасан, өмнөд хөршийнх биш гээд хэлчих вий гэсэн шиг хятад царайтай хүүхдүүдээр дүүрсэн. Мал маллахаасаа илүүтэй тариалангаар дагнасан, нарийн ногоогоо баасаараа борддог тийм л нутаг болчихож. Энэ газар хятад шаахайны мөр дэндүү гүнзгий шигдсэн нь тэр.

   Улаанбаатарыг бол яриад ч яах вэ. Манай сонин өмнө нь энэ талаар байр сууриа илэрхийлж байв. 22-ын товчоо тойрсон хятад сэлбэгийн дэлгүүрүүд, зуун айл, гурвалжингийн гүүрний барилгын материалыг тэд аль хэдийнэ атгажээ. Өдгөө гурав дөрөвдүгээр хороолол дахь дэлгүүрүүд рүү шургалж эхэлсэн. Түүхий эдийн зах зээл ч аль хэдийнэ тэд нарынх болсон. Бид өөрийн гэсэн хүндлэл хийгээд нэгдмэл байдлыг цогцлоож чадаагүй цагт энэ бүхэн үргэлчилсээр л байх болно гэдэг ч харамсалтай нь үнэн.

   Өнөөдөр төрийн ордон маань ч тэгж харагддагаа болиод байх шиг. Эсвэл Их тэнгэрийн ам, Богдхан уул ч гэсэн үеийн үед шүтэж ирсэн хайрхан байхаа больсоор удлаа. Шууд утгаараа бизнес, аминчхан үзэлд нэрвэгдсэн нь тэр шүү дээ. Хатуухан хэлэхэд Монгол, Чингис гэж худлаа цээжээ дэлддэг хүмүүс өөрсдөөсөө ичих хэрэгтэй болж. Бид хэтэрхий хурдан соёлжсон бололтой. Тийм ч болохоороо аминчхан үзлээсээ болоод гадныханд дээрэлхүүлж, хэн дуртай нь, хаа дуртай газраа ороод суучихдаг болсон нь тэр. Хамар хашааны хүү хоймрын маань орон дээр гуталтайгаа залрав. Энэ цагт үүдэн хоймрын ялгаа гэж үгүй болдог ажээ.

   Хойморгүй, хийморьгүй болсон өрх айл, улс эх орон маань өрөвдмөөр байна. Цөөхөн ч гэсэн үлдсэн омог бардам хэвээрээ, онгон дагшин янзаараа аймаг, сумдаа хамгаалалтандаа авч, нэг ёсондоо давхар хилжүүлэх санаачилгыг хууль санаачилдаг нэг ч гэсэн хүн гаргаасай. Хятадууд Монгол руу визгүй зорчиж боллоо гэхэд тэрхүү давхар хил тогтоосон тусгай хамгаалалтын (жинхэнэ утгаараа хилийн цэргээр хамгаалагдсан) газрууд руу нэвтрэхийн тулд “Монгол Улс” дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд хандаж, хатуу шүүлтүүрээр виз авдаг болцгоовол ямар гоё вэ. Ингэхгүй бол тун удахгүй хятадчилагдсан монгол, нэргүй колони улс болоход ойрхон байна. Үнэтэй цайтай бүхнийг эдэлж хэрэглэж дууслаа. Өрвөлзтөл уурламаар байвч чадал мөхөс монгол эрд арга алга.

Р.Сэлэнгэсайхан


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих