”Viva City” хотхон эхнээсээ ”нурлаа”

Энэ рекламыг санаж байгаа бол сайн реклам саяыг цацаж тэрбумыг олдог жишиг үнэхээр алдагдсан гэж хэлж болно. Дуучин Цэлмүүн бас тэгээд өнөөгийн залуусыг рекламандаа тоглуулж захиалагчдаа татсан “Холливудад очихыг хүсвэл VIVA CITY-д оч” хэмээн рекламдаад байсан MCS-ийн барьсан шинэ орон сууцны хороолол гурав хоногийн бороонд тараа таниулжээ. Нэг байшингийнх нь гаднах дулаалгын хөөс, өнгө шавар нь ховхорч унаж, тэнд үнэтэй байр авсан иргэдийн итгэх итгэлийг хөсөрдүүлэхэд хүрчээ. Анхандаа ам.метр нь нэг сая төгрөг хэмээн захиалга авч, худалдаан гарсан байр сайн сурталчилгааны хүчин ам.метр нь хоёр сая төгрөгт хүрсэн. Гэсэн ч гадаа гяланцаг, дотроо паланцаг гээчийн үлгэрээр оршин суугчиддаа гэнэтийн бэлэг барив аа хөөрхий, VIVA CITY…


Харин өнөөх реклам энэ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих