МАН АРААТАНУУДЫН ЦУГЛУУЛГА БОЛЖЭЭ.., ТӨРИЙН ТЭРГҮҮН МИНЬ
1990 оноос хойш тасралтгүй төр барьсан МАН хүн төрөлхтөний үнэт зүйл болсон ардчилалыг үгсэн хуйвалдах, ард түмний эд баялагыг дээрэмдэх, төрийн эзэн ард түмнийг харанхуй байх нь МАН-д ашигтай хэмээн мухар сүсэгдүүлж, эрх чөлөөг нь баталгаагүй байлгахын тулд ядуу байлгаж Монголын ард түмэнд ардчилалыг үнэ цэнэгүй болгосон.
20-р зууны аж үйлдвэрийн хөгжлийг сүйтгэсэн мянгуужин, гүндүүгүй ерөнхийлөгч гэж бүдүүлэгээрээ гайхуулсан уул уурхайн луйварчин, хийгүй хочит юу ч хийдэггүй шавар бурхан, бясалгалаар Монголыг жаргуулж Чингисийн дүрд илдах гэсэн авилгын загалмайтан, Монголын ард түмний хөгжил цэцэглэлтийг дээрэмдсэн нутгийн индианчууд, төрийн нүүрийг барьсан гадныханыг гуйж гувшигчид МАН-аас улбаатай нь тодорхой юм.
Олон улсын уриалгыг чимэг болгож өөрийн ард түмний нүднээс далдуур бусад үндэстэнүүдийг хууран мэхэлж зээл тусламжийг бөөндөж луйвардах зорилготой “МЯНГАНЫ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТОД ТУЛГУУРЛАСАН ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ЦОГЦ БОДЛОГО”-ыг МАН хууль болгон батлуулж, дээрдсэн зүйлгүй Монгол орныг ядуурлын туйлд хүргэж гутаан доромжилсон.
Бодлого (Policy) гэдэг бол салбарын тухай хууль, эрх зүйн бичиг баримт гэдгийг МАН-д ойлгох хүн байхгүй байна. МУ-ын сэхээтэний нам гэсэн яасан вэ? Худлаа шүү. Худлаажихаасаа болъё.
Хөтөлбөр (Program) гэдэг бол салбарын бодлогын доторхи өчүүхэн хэсэг гэдгийг ойлгодог сэхээтэн МАН дотор байхгүй байна.
Одоо хөгжлийн загвар (Development model) гэж ярих болжээ. Энэ солиотой, харанхуй хүмүүсээс бүрдсэн төрийн эрх барих хууль ёсны зөвшөөрөлтэй МАН-ыг татан буулгах хэрэгтэй.
Учир нь Монголын ард түмний оюуныг гэмтээж байсан, гэмтээсээр ирсэн, цаашид бас гэмтээх гэж ажиллаж байна.
Хөгжлийн загвар гэдэг бол хөгжилд хүрсний дараа гарсан үр дүнг нэрлэдэг. Сингапурын хөгжлийн загвар(Singapore Development Model), Саудын Арабын хөгжлийн загвар(Saudi Arab Development Model ), Тайваны хөгжлийн загвар(Taiwan Development Model), Хятадын хөгжлийн загвар (China Development Model), Нордикын хөгжлийн загвар (Nordic Development Model), Америкын хөгжлийн загвар (American Development Model ) гэдэг бол бүгдээрээ хөгжилд хүрсний дараах дүгнэлтийг ярьж байгаа юм гэдгийг тунгаагаасай.
Монголын хөгжлийн загвар гэж өнөөдөр ярьвал үр дүнг ярих ёстой. Тэгвэл Монголын хөгжлийн загвар эх орноо сүйтгэсэн загварын тухай ярих болно.
Авилгалд автагдсан луйварчид, мухар сүсэгтэн, мэдлэгт дургүй, төрөө уландаа гишгэсэн, мөнгөний төлөө юу ч хийхээс буцдаггүй, их сургууль гэсэн хаягтай үнэндээ зөв мэдлэгт сургадаг их сургуульгүй, академи гэсэн самбартай үнэндээ амьд хүнээс гал гардаг гэдгийг л баталсан солиотой хүмүүсийн цуглуулга байна. Төр, засаглал хоёроо ялгадагүй харанхуй улс төрчидтэй, эх орон нь уудам боловч Улаанбаатарт бөөгнөрөгчдийн солиорол, газаргүй улс орнуудын барьдаг өндөр барилга барих гэсэн даган дууурайгчдын солиорол, Эрээний торго, дурдангаар дээл хийж өмсчөөд хэний буянаар дээлтэй болсоноо мэдэхгүй хүмүүсийн солиорол болжээ. Эдгээрийг л өнөөдрийн Монголын доройтлын үр дүн гэвэл “Монголын загвар” болно.
Үндэсний хөгжил гэж ярина гэвэл хөгжлийн стратеги л ярихаас биш салбарын хөгжил ярьдаг бодлого, хөтөлбөр, загвар ярьж болохгүй гэдгийг ухаараасай. Худалчид минь, харанхуйчууд минь.
Доройтсон, худал Монголд хүн төрлөхтөний өмнө “хөгжлийн загвар” гэж ярих юм байхгүй.
Би урьд “Үг буруу бол өгүүлбэр буруу, өгүүлбэр буруу бол утга буруу , утга буруу бол ухаан буруу, ухаан буруу бол амьдрал буруу, амьдрал буруу бол төр буруу болно”. гэж хэлж байсан.
Хөгжлийн бичиг баримтыг мэдлэггүй хүмүүс хийдэггүй юм.
Хөгжлийн баримт бичгийг 20 саяар бичдэггүй юм.
Хэдэн тэрбумаар бичдэг юм.
20 саяар Монголын хөгжлийг бичүүлэх гэж байгаа МАН хэнийг доромжлож байна вэ?
МАН-ын “АРДЫН” гэсэн үгэнд битгий хууртаарай.
Гол гаргана шүү та нарыг. МАН-ын өмнөөс ичээрэй..,
Монгол консерватив намын дарга Н.ДАШДАВАА
URL: