Дайчин Монгол бүлгэмийн мэдэгдэл
2013 оны 8 сарын 29 Улаанбаатар хот
Мэдэгдэл
Монголын ард түмэн танаа…
Өнөөдөр өдөр ирэх тусам жирийн ард түмний амьдрал доройтон цаашид тэвчиж тэсвэрлэхийг хүсэхгүй уур бухимдал, нийгмийн дотор нэмэгдэж байна. Төсөв тасарч, Монгол банкны валютын нөөц хоосрон, юмны үнэ тасралтгүй өсөж иргэд маргаашдаа тайван амьдрах итгэлгүй болжээ.
Энэ бүхний шалтгаан бол улс орны хэвийн амьдралыг явуулах чадваргүй, хөгжүүлэх бодолгүй мөн хүсэлгүй хүмүүс УИХ, Засгийн газар, Монгол улсын Төрийг сүүлийн 23 жил үргэлжлүүлэн удирдсантай шууд холбоотой гэж нийт монголчууд мэдэж байгаа билээ.
Дэлхийн өнөөдрийн үйл явцуудыг харж байхад 2007 онд эхэлсэн эдийн засгийн хямрал дуусахгүй үргэлжилж, олон улсын улс төр, бүс нутгуудын геополитикийн байдал улам тогтворгүй, тооцоолж боломжгүй болсон нь ажиглагдаж байна. Энэ бий болоод байгаа нөхцлийг Монгол улс зориуд анхаарахгүй өнгөрөөж, өнөөдөр эдийн засгийн хувьд гадны импортоос бүрэн хараат, бие даасан биш эмзэг байгаа нь ирээдүйд улс орон улам дордох, эмх замбараагүй байдал руу шилжиж болзошгүй эгзэгтэй мөчийн өмнө бид байна.
Энийг сүүлийн өдрүүдэд болсон явдлууд бас гэрчиллээ.
Рио-Тинто компани Монгол улсын Засгийн газартай байгуулсан анхны 2009 оны Гэрээг зөрчин, хөрөнгө оруулалтын гэрээнд заасан нийт зардал болох 5,1 тэрбүм долларыг нэмэгдүүлэн. Эхний ээлжинд 14,5 тэрбум доллар болгон дараа нь бүүр 24,5 тэрбум болж өсгөнө гэсэн энэ хууль бус ичгүүргүй тулгалтыг Монгол улс зөвшөөрөхгүй гэсний хариуд. 7 сарийн 29-нд уг компани ОТ Далд уурхайн төслийг зогсоож 1700 гаруй монгол ажилчдыг шалтгаангүйгээр халж улс орны амьдралд дарамт үзүүлж эхэлсэн билээ.
Үүний дараа тэдний буюу өрнөдийнхний эзэмшилд байдаг Associated Press, Reuters, Bloomberg зэрэг гол хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монгол улсын талаар таагүй мэдээлэл зохион байгуулалттайгаар цацах ажил одоо болтол явагдаж байна.
1873 онд байгуулагдсан Рио-Тинто компани явсан газраа хор хөнөөл, улс орныг бүхэлд нь хамарсан байгалийн гай гамшиг дагуулсан хар мөр гаргажээ.
Индонез, Малайз, Мадагаскар, Намиб, Мозамбик, Зимбабве, Ангол зэрэг олон оронд Рио-Тинто үхэл, сүйрэл, ядуурал авчирсан.
1989 онд Папуа-Нойгвинеад Рио-Тинто компанид худалдагдан олзлогдсон Засгийн газар болон жирийн оршин суугчдын хооронд иргэний дайн болж 2000 гаруй хүн амь насаа алдсан. Тэгсэн хэдийч ард түмэн зорьсондоо хүрч энэ компанийг арлаасаа хөөн гарган дээрэмдүүлэхээ зогсоож чаджээ.
Хэрэв эдний зорилгодоо хүрэхэд хэрэглэдэг сонгодог хэлбэр болох
“Эхлээд асуудал үүсгэж хүнд байдалд оруулан айлгаад, дараа нь хүссэн нөхцөлөө тулгаж зөвшөөрүүл” гэсэн схемеер…Бид эдний шаардлагыг биелүүлбэл Монгол улсад хэдэн үе дамжсан өр ачаалж, ирээдүйн хойч үе бүхэлд нь эзлүүлэн барьцаалахыг хүлээн зөвшөөрч байгаа юм.
Иймээс,
Монголын Төрийн удирдагчид Рио-Тинтотой үгсэн хуйвалдалгүй, монголчуудыг ОТ гэрээгээр эдийн засгийн хувьд эзлэх гэсэн энэхүү оролдлогод хатуу няцаалт өгч. Улс орныг төлөөлөх онцгой эрх мэдэл авсан нөхдүүд дахиж хэлэлцээрийн ширээнд сууж Монгол орны эрх ашигт огт нийцэхгүй Үндэстний аюулгүй байдалд бодитойгоор заналхийлсэн, зөвхөн Рио-Тинтод ашигтай гэрээг өөрчлөхийг шаардаж байна.
Эс тэгвээс,
1. Монгол улсын хувьд ямарч хүртээлгүй, 2046 он хүртэл ноогдол ашгаа өгөхгүй, их хэмжээний байгаль орчинг эргэлт буцалтгүй сүйтгэх.
Рио-Тинто компаний хувьд гэнэт эдийн засгийн „ашиггүй“ болж нэмэлт их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдан хүндрэл үүсгэж байгаа ОТ энэ гэрээг.
Ирээдүйд хоёр талд ашиггүй болсон учир ЗГ болон Рио-Тинто компани хоорондоо зөвшилцөн цуцлаж хүчингүй болгохыг нийт Монголын ард түмэн хатуу шаардаж байна.
2. Бүх нам, олон нийтийн байгууллага, иргэний хөдөлгөөнүүдийг Үндэстний хэмжээний их эсэргүйцлийн жагсаал цуглааныг орон даяар хийхийг уриалан дуудаж байна.
Дайчин Монгол бүлгэм
URL: