Honda компани Fit Shuttle универсалыг шинэчилжээ
Honda компани шинэчлэгдсэн Fit Shuttle универсал болон түүний эрлийз хувилбарыг танилцуулсан байна. Энэ машинууд зөвхөн Японы зах зээл дээр борлуулагдах юм.
Өмнөх загвараас шинэ машиныг өөрчлөгдсөн урд гүүпер, нүүрний өөр стилийн сараалж, мөн ондоо хэлбэртэй их гэрлээр нь ялгаж болно. Эрлийз хувилбар нь түүн дээр нэмж жолооны хүрд дээрх шатлал солих чихнүүд, урд суудлын халагч, шинэ дугуйн дисктэй болжээ.
Тоноглолын жагсаалтад хулгайн эсрэг дохиолол бүхий систем, мөн өгсүүр зам дээр хөдлөхөд туслах системээр нэмэгдсэн байна.
Техникийн бүтэц урьдын хэвээр үлдсэн. Fit Shuttle 120 морины хүчин чадалтай 1.5л хөдөлгүүр, харин эрлийз машин нь 88 м.х. 1.3л хөдөлгүүр болон 14 м.х. цахилгаан хөдөлгүүрээс бүрдэх хүчний агрегаттай байна. Энэ загварууд урд, эсвэл бүх дугуйн хөтлөгчтэйгөөр борлуулагддаг.
URL: