Сирийн сөрөг хүчин Сирид хамааралтай чухал үйл явдлуудын тухай мэдэгдэл хийв

Opposition meeting in DamascusСирийн сөрөг хүчин ирэх чухал үйл явдлуудын тухай мэдэгдэл хийв. Энэ тухай даваа гаригт “Аль-Арабия” телевизийн сувагт Парис дахь Сирийн хувьсгалын болоод сөрөг хүчнийхний үндэсний эвслийн төлөөлөгч Монзер Макхоус мэдэгдэв.

Тэрээр мягмар гаригт мэдэгдэл хийх гэж байгаа бөгөөд энэ нь тус байгууллагын өмнөөс биш харин “Сирийн анд нөхдийн” өмнөөс гэлээ. “Сирийн анд нөхөд” холбоонд АНУ,Европ, арбаын нилээд хэдэн орнууд ордог. Нийгэмлэг нь “Сирийн өмнө  өөрсдийн хүлээсэн хүмүүнлэг, ёс суртахуун ч улс төрийн үүргүүдээ биелүүлэхэд “оршино.

Британи, Франц болон Түрк улсууд  Сирид химийн зэвсэг хэрэглэсэн гэх батлагдаагүй мэдээллүүдтэй холбогдон  НҮБ-ын АЗ-ийг тойрч, Сирид цэргээ оруулах бололцооны талаар хэлэлцэж байгаа тухай өмнө уламжилсан.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгдэлдээ, сирийн эрх баригчдад химйин зэвсэг хэрэглэсэнд эргэлзээ байхгүй гэсэн байна. Орос улсын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Сирийн хэрэгт хөндлөнгөөс  оролцох явдлыг олон улсын эрхийг бүдүүлгээр зөрчиж байгаа хэрэг гэв.

Оросын дуу хоолой


URL:

Сэтгэгдэл бичих