М.Уранцэцэг Монголын анхны эмэгтэй дэлхийн аварга жүдоч боллоо

cf880593fe85913d2efbb2b17b454b40_LБразилийн Рио-де-Жанейро хотноо өчигдөр эхэлсэн жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-д ОУХМ М.Уранцэцэг аваргын алтан медалийн эзэн болж Монголын анхдагч дэлхийн аварга эмэгтэй жүдоч боллоо.

Даваа гарагт хуваарь ёсоор эмэгтэйчүүдийн 48 кг, эрэгтэйчүүдийн 60 кг жингийн барилдаанууд болж манай улсын багаас өрсөлдсөн эмэгтэй хоёр, эрэгтэй хоёр жүдоч хүчээ сорив. Бүсгүйчүүдийн 48 кг-д 37 орны жүдоч барилдсанаас М.Уранцэцэг аваргалсан бол 60 кг-д 61 бөх хүч ур чадвараа сорьсноос ОУХМ Д.Амартүвшин мөнгө, ОУХМ Г.Болдбаатар шагналт тавдугаар байрт шалгарсан амжилтаараа Монгол Улсын тамирчид тэргүүлж эхлээд байна.

М.Уранцэцэг “B” хэсэгт зодоглож хэсэгт Украин, Колумб, Кубын жүдочдыг цэвэр ялж улмаар Бразилийн олимпийн аварга бөхтэй таарч юко үнэлгээгээр ялж алтан медалийн төлөө 2010 оны дэлхийн аварга, Японы тамирчин Харуна Асамитай барилдаж, 2:18 минутад цэвэр ялж Монголын жүдо бөхийн түүхэнд шинэ дээд амжилт тогтоолоо.

Д.Өлзий

mpntsame


URL:

Сэтгэгдэл бичих