“Боловсрол хотхон”-ы эхний байр 11 дүгээр сард ашиглалтанд орно
Баруун-Урт хотод 64 ам.метр талбайтай 250 айлын орон сууц бүхий “Боловсрол” хотхон байгуулагдаж байна.
Нийслэл хотын “Люкс вүүд хаус” ХКК-ийн гүйцэтгэж буй “Боловсрол” хотхоны барилгын явцын талаар төслийн зохицуулагч Ж.Түвшинжаргалаас тодруулахад:
-Боловсрол хотхонд 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг, номын сан, музей, Багшийн хөгжлийн ордонг ирэх жилүүдэд цогц байдлаар барьж байгуулах юм. Энэ зун 250 айлын орон сууцны суурь цутгах, барилга барих ажил эхлээд байна. 10 дугаар сарын 20 гэхэд суурийн цутгалт бүрэн дуусч энэ оны 11 дүгээр сарын 1-нд эхний 102 айлын орон сууцыг ашиглалтанд оруулах шахуу төлөвлөгөөтэй ажиллаж байна. Эдгээр орон сууцууд нь Германы орчин үеийн технологиор баригдаж байгаа бөгөөд 64 ам.м талбай бүхий 3 өрөө байр дөч орчим сая төгрөгийн өртөгтэй. Одоогоор зуугаад айл өрх захиалгаа өгөөд байна гэлээ.
Сүхбаатар аймаг Г.Сүхээ
montsame
URL: