Хятадууд адуу дайрч алчихаад хэнэг ч үгүй зогсож байна
Монголчууд бид эрт дээр үеэсээ тэнгэрийн хүлэг морин эрдэнээ хайрлан хамгаалж, дээдэлж, шүтэж ирсэн ард түмэн билээ. Хэдэн зуун дамжин энэ цаг үед ирэхэд холыг ойртуулж хоёрыг учруулах сайхан хүлэг минь морь л байсан. Монгол эр хүний сэтгэлийг гэрэлийг цацрааж, Монгол эх хүний уяралын нулимсыг дуслуулах энэ хийморлог амьтанаа бид үе үеийн үед дээдэлж явдаг билээ.Гэтэл моринд хайртай Монголчууд бидний нүд халтирам, зүрх шимшрүүлсэн ийм зурагнуудыг Өвөрмонголчууд маань оруулах боллоо. Энэ бол юуг ч хайрлаж мэддэггүй "чулуун зүрх"-тэй Хятадуудын яргалал хэмээн Facebook дээр бичсэн байна. Зам гарч явсан адуун сүргийг хуйгаар нь дайрч хамгийн хэрцгийгээр хөнөөсөн энэ өмхий сэтгэлтэй хужаагууд эх орнийг минь, ахан дүүсийг минь ч дорд үзсээр байх уу.
Их биеэн дундуураа тасдуулж 2 хэсэг болсон адууг харсан хэн хүний сэтгэл шимширч, зүрх урагдаж байгаа ч үхсэн эхийнхээ хажууд унагалдан зогсох энэ унага хамгийн өрвдөлтөлтэй, хөөрхийлөлтэй харагдана. Адгуус мал хүртэл амь биеэ хайрлан шүтэж байхад оюун ухаан төгс гэх хүмүүн бид адгууснаасаа ч дор аж. Ийм өрөвдөм явдал ахин бүү тохиолдоосой…Үнэхээр сэтгэл шимширч байна.
URL: