Таксины үнэ нэмэгдэнэ
Такси үйлчилгээний компаниуд тарифаа нэмэх санал гаргажээ. Тэд одоогийн мөрдөж буй үнийг 400-900 төгрөгөөр нэмэгдүүлэхээр болсон байна.
Тодруулбал, уг саналд эхний км-ийг 1500 төгрөг, дараагийн км-ээс 1000 төгрөгөөр тооцохоор тусгажээ. Үнээ нэмж буй шалтгаанаа такси компанийн үйлчилгээ хумигдаж, эдийн засгийн чадавхиа алдсан учраас бааз сууриа бэхжүүлэх шаардлагатай болсон гэдгээр тайлбарлажээ.
Тэдний саналыг ШӨХТГ-аас үндэслэлтэй хэмээн үзэж байна. Үнээ нэмснээр компаниудыг стандартын шаардлага хангасан үйлчилгээг үзүүлэх, хувийн такси үйлчилгээнээс ялгарах тэмдэг тэмдэглэгээтэй байхыг шаардаж буй гэнэ.
Такси компаниудын одоогийн мөрдөж буй тариф нь км тутамд 600 төгрөг юм. Нийслэлд бүртгэлтэй 16 компанийн 716 такси үйлчилгээ эрхэлж байна.
Б.Заяа
Зууны мэдээ
URL: