Хууль бус зуслангийн газрын зөвшөөрлийг цуцална

527-1375931574zuragЧингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн зуслангийн бүсэд тусгай ажлын хэсгийнхэн шалгалт хийжээ.

Ойн болон усны сан газарт хууль зөрчин газар олгосон, зөвшөөрөлгүйгээр дур мэдэн байшин барилга барьсан, ойн орц, гарцыг хааж хашаа барих тохиолдол ихэссэн нь шалгалтаар илэрсэн байна. Ингэснээр нийслэл, дүүргийн Засаг дарга өмнө нь олгосон газрын гэрчилгээ, хууль бус зөвшөөрөлтэй иргэд, аж ахуйн нэгжүүдийн асуудлыг шийдвэрлэх шаардлага гарсныг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн юм.

Өнөөдрийн байдлаар зуслангийн газрыг хууль бусаар авсан тохиолдол Чингэлтэй дүүрэгт 2340, Сүхбаатарт 1090, Баянзүрхэд 450, Сонгинохайрханд 172 бүртгэгджээ. Шалгалтын дүнд зуслангийн амуудыг эрх мэдэлтэй, томчуул бүхэлд нь эзэмшдэгийг тэд тогтоожээ.

Д.Сүрэн

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих