“Нарантуул” шатсан хэрэгт долоон хүнийг саатуулжээ

na2“Нарантуул” худалдааны төвийн хүнсний захад өнгөрсөн баасан гаригт гал гарч нэг хүний амь нас хохирч, 300 гаруй түрээслэгчийн эд хөрөнгө шатсан билээ.

Уг хэрэгт Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Одоогоор хэрэгт холбогдуулан долоон хүнийг цагдан хорьсон байна.

Харин 16 хүнийг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоон байцаалт авч эхэлжээ. Түүнчлэн захын удирдлагууд, ажилчдаас мэдүүлэг авч байна.

Галын шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд хэргийн газрын үзлэг үргэлжилж байгаа юм.

Б.Энх

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих