Дмитрий Медведев Ерөнхйлөгчөөс буувал их сургуульд багшилна
Сүүлийн үед дэлхий нийтийн анхаарал ирэх 2012 онд болох ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болоод байна.Хэдийгээр дээрх сонгуульд өнөөгийн Ерөнхийлөгч Дмитрий Медведев болон Ерөнхий сайд Владимир Путин нарын хэн хэн нь өрсөлдөхөө нуухгүй байгаа юм.Харин тэдний зарим нь уг сонгуульд ялагдвал дараа нь юу хийхээ ч ярьж эхэлжээ. Энэ талаар хамгийн түрүүнд тус улсын Ерөнхийлөгч Дмитрий Медведев ам нээжээ.Тэрээр Ерөнхийлөгчийн хоёр дахь удаагийн хугацааны дараа юм уу, аль эсвэл ирэх жил төрийн албанаас гадуур сонирхолтой албан тушаалд очихоор төлөвлөж байгаагаа нуугаагүй байна.Ноён Медведев телевизийн “Дождь” сувагт өгсөн ярилцлагадаа их сургуульд багшлахаас татгалзахгүй гэдгээ хэлээд , бүр тодрулах юм бол “Сколковод” гэж хэлжээ.“Сколково” гэдэг нь АНУ-ын Калифорнид байдаг “Цахиуртын хөндий”-тэй төстэй шинжлэх ухаан, технологийн төв юм.Тэрээр цааш нь хэлэхдээ “Хэрвээ тухайн үед бүх юм хэвийн ажиллагаанд орсон байх юм бол би заавал тэнд багшлана гээд төрийн удирдагчаар ажиллаж байсан улс төрч бол өөрийн арга туршлагынхаа тухай заавал бусдад ярьж, хэлэх ёстой” гэжээ.Харин Оросын Ерөнхийлөгчөөр 8 жил ажилласан Владимир Путин энэ талаар ямар нэг мэдэгэдэл хийхгүй байгаа нь нэг л сэжиг төрүүлж байгаа талаар улс төр судлаачид тэмдэглэж байна.Гэхдээ Путин хамгийн сүүлд өнгөрсөн 7 хоногт төвийн телевизээр 4 цаг гаруй илтгэл тавьсан юм.Тэрээр энэ үеэр Оросын Засгийн газөр болон өөрийн хийж гүйцэтгэсэн ажлаа иргдэд тайлагнасан юм.Хашир Путин энэ үеэр Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар ярихад эрт байна.Цаг нь ирэхээр нь мэддэг чаддаг хүн нь Ерөнхийлөгч болно гэсэн юм.Хамргийн гол нь тэр энэ үгээрээ өөрийгөө хэлсэн байх хэмээн Баруунд шуугиж байгаа юм.
URL: