Чагнасан хэргээр Америктай харьцаж байна гэв
Америкийн тагнуулын байгууллага НҮБ-ын төв байрыг чагнан мөрдсөн тухай мэдээг орон нутгийн цагаар 8-р сарын 26-ны өдөр олж авснаа НҮБ илэрхийлсэн бөгөөд энэхүү хэргийн талаар Америктай харьцах байна гэжээ.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын туслахын хэвлэлийн төлөөлөгч Фархан Хак 26-ны өдрийн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, НҮБ халдашгүй дархан эрхээ эдлэх ёстой, энэ бол олон улсын хуулиар тогтоосон эрх гэж хэлсэн байна.
Германы “Дер Шпигель” долоо хоног тутмын сэтгүүлийн сайтын мэдээлснээр, Америкийн үндэсний аюулгүй байдлын газар 2012 оны зун НҮБ-ын төв байран дахь дотоодын теле хурлын төхөөрөмж рүү амжилттай нэвтэрч, нууцлах системийг задруулсан. Түүнчлэн Америк ОУАЭХА зэрэг НҮБ-ын салбар байгууллагыг хянах объектдоо оруулсан байна гэжээ. Энэ мэдээг Америкийн “Призм” төслийг задруулагч Эдвард Сноуден өгсөн байна.
\Р\
china radio
URL: