Тарвасны “мөсмөлж”
Орц (2 хүний порц)
Жижиглэн хэрчсэн тарвас 2 аяга орчим
1/2 Гадил
1 жижиг халбага зөгийн бал
1 жижиг халбага нимбэгний шүүс
Хийх заавар
1. Тарвасаа 1.5 см хэмжээтэй дөрвөлжин хэрчээд, хүнсний уутанд хийн хөлдөөнө. 3 цаг хэртэй хөлдөөгчинд байлгахад болно.
2. Хөлдүү тарвасаа бусад орцын хамтаар миксердээд бэлэн болно. Хэт хөлдүү миксердэж болохгүй байвал бага зэрэг жимсний шүүс нэмж өгөөрэй. Гадил жимсний оронд алим, жүрж гэх мэт өөрийн дуртай жимсээ хийж болно шүү.
URL: