Ламар Одом сураггүй алга боллоо
Учир нь түүний нөхөр хар тамхинд донтсон нэгэн бөгөөд ээлжит курс эмчилгээндээ явахаас татгалзнаас бүх зүйл болсон гэнэ. Тэр цагаас хойш Одомыг хэн ч хараагүй байна. Өдгөө 33 настай Одом хар тамхины нөлөөнд хэт автсан бөгөөд хаа нэгтэй өнөөхөө хэтрүүлээд өнгөрчихсөн байх гэхээс гэрийнхэн нь айж байгаа аж. Ламар Одом бараг хоёр жилийн турш хар тамхи хэрэглэж байгаа гэнэ. Түүнээс дөрвөн насаар дүү эхнэр Хлое Кардашьян нь нөхөртөө туслахыг хичээж, хар тамхи хэрэглэдэг гэдгийг нь хүнээс нуусаар иржээ.
Өнгөрсөн оны наймдугаар сард Ламар нөхөн сэргээх төвд курс эмчилгээ хийлгэж, муу зуршлаасаа салсан боловч улирлын эцэст эргээд орчихсон аж. Тиймдээ ч 2012-2013 оны улирлын эцэст Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны нэг ч клуб түүнтэй гэрээ байгуулаагүй аж. “Ламар үнэндээ өөрийгөө хар тамхинд донтоогүй гэж бодож явдаг. Хүнд ажлын дараа өөрийгөө тайвшруулж байна л гэж үздэг. Хлое тэр хоёр бие биедээ маш их хайртай. Гэхдээ Хлое нөхрөө хяналтаас гарч байгааг мэдэрсэн.
Нөхөр нь түүнээс тусламж авахаас татгалзаж байгаад тэр эмзэглэж байгаа хэмээн ойрын эх сурвалжаас мэдээлжээ. Харин Хлое “Twitter” дэх өөрийн блогтоо “Үнэн хэрэгтээ энд суугаад хүмүүс миний гэр бүлийн талаар муу муухай зүйл ярилцаж, хов жив хөөцөлдөж байгааг сонсох их хэцүү байна. Та нар ямар ичдэггүй юм бэ? Бүгд зайлцгаа” хэмээн бичжээ.
URL: