Хотын захиргааны шинэ барилгыг барих компанид батламж гардууллаа

Хотын захиргааны шинэ барилгыг барих компанид батламж гардууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын  Захирагч Э.Бат-Үүл Халла группын Ерөнхийлөгч Жон Мүн Воныг хүлээн авч уулзлаа.

Нийслэлийн хүн ам өдрөөс өдөрт хурдацтай өсөж байгаа энэ үед төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх асуудал чухал байдаг.

Тиймээс хотын удирдлагуудын  зүгээс иргэдэд төрийн үйлчилгээг хүндрэлгүй түргэн шуурхай хүргэх үүднээс  “Хотын захиргааны  шинэ цогцолбор”-ыг СХД-ийн 6-р хороо буюу Ханын материал орчимд барихаар шав тавьсан билээ. Энэ цогцолборыг барихаар шалгарсан Солонгосын “Халла” группын ерөнхийлөгчид хотын дарга батламж гардууллаа. Хотын захиргааны барилгын ажлыг гүйцэтгэх “Халла” групп нь Чойр, Сайншандын чиглэлийн 90 км авто замыг хугацаанаас өмнө гүйцэтгэж, ашиглалтанд оруулсан байна.

Мөн хотын захиргааны цогцолбор барих туршлагатай, зам барилгын салбартаа улсдаа тэргүүлэгч аж ахуйн нэгж юм. Тиймээс шинээр баригдах хотын захиргааны барилгыг  богино хугацаанд чанартай гүйцэтгэнэ гэдгээ хэллээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих